• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-22 13:26:00
  • 94
SHARE TWITTER

Өвөрхангай: Үзэсгэлэн худалдаагаар 90 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан борлууллаа

 

 Үйлдвэрлэл эрхлэгчдийн хүсэн хүлээдэг “Өвөрхангай түншлэл-2025” намрын үзэсгэлэн худалдаа энэ сарын 19-21-ний өдрүүдэд боллоо.

Үзэсгэлэн худалдаанд Өвөрхангай аймгийн 17 сумаас болон Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын 100 гаруй бизнес эрхлэгч, өрхийн үйлдвэрлэгчид оролцон 90 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, 120.8 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Ялангуяа, нутаг орондоо үйлдвэрлэсэн хүнсний брэнд бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэдээ бэлэг барьж, үнийн хувьд ч харьцангүй хямд байсан нь энэ жилийн үзэсгэлэн худалдааны онцлог байлаа. Тухайлбал, Богдын ямааны ааруул, Төгрөгийн Мазарын даршилсан ногоонууд, гоёоны архи, Баруунбаян-Улааны тарвас, улаан лооль, Бат-Өлзийн зөгийн бал, Есөнзүйлийн улсын брэнд айраг, монгол архи гэхчлэн олон зүйлийг дурдаж болно.

Мөн гар урлаачид нутгийн онцлогийг харуулсан төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйлийг урлаж дэлгэсэн бол бизнес эрхлэлт, санхүү зээл, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зөвлөгөө, мэдээллийг өгч буй аж ахуйн нэгжүүд олон байв.

“Өвөрхангай түншлэл” үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГ, ХХААГ, ХАҮТ-аас 24 дэх жилдээ зохион байгуулж, орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, үйлдвэрлэл, худалдан авалтыг нэмэгдүүлж, зах зээлийг өргөтгөхөд дэмжлэг үзүүлж байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?