• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-22 12:08:00
  • 80
SHARE TWITTER
????????????????????МОНГОЛ-БНСУ ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, "Эрдэнэс Монгол” нэгдэл болон БНСУ-ын холбогдох байгууллагууд хамтран “Mongolia–Korea Critical Minerals and Mining Investment Forum 2025” арга хэмжээг БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулж байна.
Форумыг нээж Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хүндэтгэлийн үг хэлсэн бөгөөд арга хэмжээнд хоёр улсын Засгийн газрын төлөөлөл, “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компаниуд, БНСУ-ын томоохон аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцлоо.
Тухайлбал Samsung C&T, KOMIR зэрэг байгууллагууд оролцож байна.
Форумын үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компаниуд хэрэгжүүлж буй аж үйлдвэр, технологийн паркийн бүтээн байгуулалт болон чухал ашигт малтмалын хайгуул, олборлолтын төслүүдийн талаар танилцуулга хийв.
Мөн Монгол, Солонгосын компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор салбар хоорондын уулзалт, B2B хэлэлцүүлгүүд өрнөсөн нь онцлог байлаа.
????Арга хэмжээний үр дүнд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хайгуул, олборлолт, судалгаа шинжилгээ, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж нээгдэж байна.
????Мөн аж үйлдвэр, технологийн парк болон уул уурхайн салбарт байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь форумын чухал ач холбогдол боллоо.





Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?