• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-19 11:51:00
  • 93
SHARE TWITTER

Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын ажилд 2500 гаруй инженер, мэргэжилтэн оролцож байна

 Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй мэргэжилтэн оролцож байна.

Тус төмөр замын дэлгэмэл урт нь 151.2 км, голын даац 25 тонн, жилд дунджаар 3.5 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай юм.

Засгийн газрын “Төмөр замын салбар зам барихтай холбоотой зарим арга хэмжээний тухай” тогтоолыг өнгөрсөн сарын 14-нд баталж, Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл хэрэгжүүлж, ачаа тээврийн терминалуудыг хотын төвөөс гаргаж, зохион байгуулалтыг шинэчлэхээр болсон билээ. УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайран Хөшигийн хөндий хүрэх тус төмөр замыг гуравдугаар зэрэглэлийн ангилалтай, нийт 102.5 км урт, 1520 мм царигтай бөгөөд гурван өртөө, дөрвөн зөрлөг, 2.5 км урт гүүрэн байгууламжтай байхаар төлөвлөжээ.

Төслийн барилга угсралтыг хоёр үе шаттай хэрэгжүүлэхдээ эхлээд Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл 87.4 км төмөр замын дээд, доод бүтцийн ажлыг хийнэ. Хоёрдугаар шатанд Хөшигийн өртөөнөөс Шувуун фабрик хүртэл 14.6 км төмөр замын барилга угсралтыг хийх юм. Төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тодруулбал, ухмал байгуулах ажил 98.7, далан байгуулах нь 91.6, дам нуруут гүүр 76, дугуй хоолойн ажил 75.4, хучилтын 44.8 хувийн гүйцэтгэлтэй байна.




Энэ салбар төмөр замыг барьснаар орон нутаг, аймгууд руу явах болон импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүнийг нийслэлд оруулахгүйгээр “Хөшигийн хөндий”, “Оргоч уул” терминалаас шууд хүлээн авах боломжтой болно. Ингэснээр хот доторх том оврын ачааны авто машины хөдөлгөөний ачаалал 50 хүртэл хувиар багасах боломжтой юм.

Нийслэлд олон улсын стандартын шаардлага хангасан нэгдсэн ачаа тээврийн логистикийн төв байдаггүй учраас хотын төвд байрлах 10 гаруй терминал, 300 гаруй салбар замаар дамжин нийслэл, 21 аймагт ачаа бараа түгээгддэг. Энэ нь авто замын эвдрэл, түгжрэл, агаар, хөрс, орчны бохирдолд сөргөөр нөлөөлөхөөс гадна аюултай бараа бүтээгдэхүүн нийслэлийн төвөөр нэвтрэх эрсдэлийг нэмж байдаг. 

Эх сурвалж: Монцамэ.мн
 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?