• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-19 11:30:00
  • 73
SHARE TWITTER

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна.

Дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорил, тэдгээрийг шийдэх арга замыг хэлэлцэх юм. 


Тус хурлыг манай улсад зохион байгуулснаар цөлжилттэй тэмцэх чиглэлийн үйл ажиллагаанд тэргүүлэн оролцож буйгаа харуулах, таниулах боломжийг олгох нь аялал жуулчлал, гадаад хамтын ажиллагаанд эерэг нөлөөтэй. Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах бодлого, үйл ажиллагааны менежмент арга барилыг таниулах, бусад улсын туршлагаас суралцах боломж юм. Мөн газар, бэлчээрийн зохистой ашиглалт, цөлжилттэй тэмцэх арга барил зэрэг байгаль орчны төсөл, хөтөлбөрүүдэд шинэ хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг авах үүд хаалгыг нээхээс гадна байгаль орчны салбарын олон улсын хамтын ажиллагаа ч өргөжнө. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан, инновац, техник технологийн сайн туршлагыг судлах, мэдлэг солилцох, туршлага хуваалцах, эх орондоо нэвтрүүлэх боломж бүрдэнэ. 


Түүнчлэн, олон улсын зочин, төлөөлөгч, хэвлэл мэдээллийнхэнд монголын түүх, соёл уламжлалыг сурталчлан таниулах, тэр хэрээр аялал жуулчлал, үзвэр үйлчилгээ, тээврийн салбарын эдийн засгийг өсгөнө. Олон улсын хурлын үеэр сайн дурын ажил, соёл, нийгмийн кампанит ажилд иргэд оролцож, түр ажлын байр бий болгох юм. 

Эх сурвалж: Монцамэ.мн
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?