• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-18 16:50:00
  • 64
SHARE TWITTER

БНСУ ДАХЬ МОНГОЛ СУРГУУЛИЙН НААДАМ ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО

БНСУ-д 27 жилийн турш үйл ажиллагаа явуулж буй Монгол сургуулийн захиргаанаас уламжлал ёсоор "Монгол наадам"-ыг 9-р сарын 14-нд өргөн дэлгэр зохион байгуулжээ.

 

БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны цахим хуудсанд мэдээлснээр, 25 дахь жилдээ болсон өнөө жилийн наадам Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойтой давхцсанаараа онцлог юм. Түүнчлэн Монгол сургуулийн наадамд Сөүл хотын Гуанжин дүүргийн удирдлагууд жил бүр зочлох болсон байна. 

 

Төрийн дууллаа эгшиглүүлж, төрийн далбаагаа мандуулснаар ёслол төгөлдөр эхэлсэн тус наадамд монгол дээлээр гоёж өв соёлоо тээгч монгол сурагчид, тус сургуулийг төгсөгчид, эцэг эхчүүд болон хүндэт зочид үндэсний язгуур урлагийн тоглолт, хүчит бөхийн барилдаан, сур харваа, дааганы уралдаан, монгол дууны уралдаан зэрэг үйл ажиллагаа зохиогддог ажээ. 

 

Эх орноосоо хол хэдий ч эх хэл, үндэсний соёл, биет болон биет бус өвийг хойч үедээ түгээн дэлгэрүүлж байгаа тус сургуулийнхан Монгол наадмыг 1999 онд анхлан зохион байгуулжээ. 

 

Сөүл хотод байрлах Монгол сургуульд монгол хэл, түүх, соёлын хичээлийг монгол багш нар заадаг бөгөөд энэ хичээлийн жилд 1-12 дугаар ангид 320 орчим хүүхэд суралцаж байна. БНСУ-д 59 мянга орчим монгол иргэн ажиллаж амьдарч буй юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 


Эх сурвалж: Монцамэ.мн

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?