• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-18 16:30:00
  • 51
SHARE TWITTER

Өвөрхангай Аймаг: Хогийн цэгт хаягдсан малын дайвар бүтээгдэхүүнийг бордоо болгоно

 
 

Иргэд хогийн цэгт малын дайвар бүтээгдэхүүн буюу толгой шийр, цувдай, арьс ширийг авчирч хаядаг нь орчны бохирдол, муухай үнэрийг нэмэгдүүлдэг. Тиймээс дахин ашиглаж, ногоон байгууламжийн бордоо хийхээр төлөвлөн ажиллаж байна” хэмээн Арвайхээр ТҮГ-ын захирал Д.Сүх-Өлзий ярилаа.

Ингэхийн тулд 20х34 хэмжээтэй нүх ухаад хаягдал дугуйгаар доторлон эхний ээлжид малын дан сэвсийг дахин боловсруулахаар ялгаж байгаа юм. Хивэгч малын сэвс нь шимт чанартай, уураг ихтэй байдаг учраас өндөр үнэ бүхий бордоо, малын сайн чанарын тэжээл болдог байна.

Мөн хуванцар савыг ашиглан кольцо, шон зэргийг хийж байгаа юм. “Жилд 2-3 мянган шон хийж, тариаланчид худалдан авдаг, эрэлт хэрэгцээ их байдаг. Гэхдээ манайх хүн хүч багатай учраас үйлдвэрлэлийн хэмжээнд нийлүүлж чадахгүй, тэр хэрээр ашиг орлого багатай байна” хэмээн тэрбээр ярив.

Түгийн овооны хогийн цэг хэдэн жилийн өмнө 70 орчим га газрыг хамарч байсан бол хумих, цэгцлэх ажлыг шат дараалан хийсээр өдгөө 4 га талбайд хогийг ангилан хаяж байна. Жил бүр 0,5 га газрыг нөхөн сэргээх арга хэмжээ авч, одоогоор хогийн цэг байсан 2.1 га газарт биологийн нөхөн сэргээлт хийжээ.

Сумын айл өрх, хүн ам нэмэгдсэнээр өдөрт 300 тонн, жилд 70 мянган тонн хог хаягдлыг ТҮГ-ын ажилтнууд зориулалтын газар луу зөөн ангилан ялгалт хийж, дарж булшилдаг бөгөөд өдөрт сая төгрөгийн зардал гардаг байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?