• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-18 15:55:00
  • 10
SHARE TWITTER
Багануурын батарей хуримтлуурын станц өнөөдрийг хүртэл нийт 48.7 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлээд байна.


Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, 2024 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн.
Энэхүү батарей хуримтлуурын станц нь шөнө эрчим хүчний хэрэглээ багатай үед илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, хадгалж байгаад өдрийн оргил ачааллын үеэр нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, өдрийн оргил ачаалал, шөнийн бага ачааллын хооронд 300-400 МВт эрчим хүчний зөрүү гардаг. Энэ зөрүүг хуримтлуулж ашигладаг эдийн засгийн үр өгөөжтэй станц юм. Мөн нар, салхины станц шиг байгалийн нөхцөлөөс хамаарахгүйгээр эрчим хүч үргэлж бэлэн бэлтгэгддэг онцлогтой. Улаанбаатар хотын нэг айлын эрчим хүчний дундаж хэрэглээг 2 кВт.цаг гээд тооцвол 50 МВт-аар 25 мянган айлыг 4 цаг эрчим хүчээр бүрэн хангах боломжтой.


Ташрамд дурдахад, Багануурын батарей хуримтлуурын станцыг ердөө 75 хоногийн хугацаанд барьж, ашиглалтад оруулж байв.
















Эх сурвалж: Монцамэ.мн
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?