• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-17 17:13:00
  • 69
SHARE TWITTER

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзав

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр /2025.09.17/ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд сайд Ж.Энхбаяр Элчин сайд Алмас Сейтакыновыг томилогдсонд баяр хүргэн, Монгол, Казахстаны эртний түүх, соёлын гүн уялдаа, уламжлалт найрсаг харилцаа өргөжин хөгжиж, өндөр түвшний харилцан айлчлалууд эрчимжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ.

Тэрээр 2024 оны 10 дугаар сарын 28-29-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын ач холбогдлыг онцлон тэмдэглэж, энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүнүүд “Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан нь хоёр орны хамтын ажиллагаанд шинэ үеийг эхлүүлсэн чухал үйл явдал болсныг тэмдэглэв.

Мөн худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлж, худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх, бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхээр тохиролцсоныг дурдав. Үүний хүрээнд хоёр улс “2025-2027 онд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх замын зураглал”-ыг баталсан бөгөөд уг зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг өндөр түвшинд зохион байгуулах нь чухал болохыг онцоллоо.

Элчин сайд Алмас Сейтакынов уулзалтад талархал илэрхийлж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа мэдэгдэв. Тэрээр Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг Казахстаны нийслэл Астана хотод зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж байгааг онцоллоо. Цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа сүү, махны чиглэлийн үхэр нийлүүлэх, хөдөө аж ахуйн орчин үеийн техник, тоног төхөөрөмжийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллах боломж нээлттэй гэдгийг тодотголоо.

Эх сурвалж: ХХААХҮЯ

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?