• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-16 17:55:00
  • 6
SHARE TWITTER

Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл 75 хувьтай байна

 

Дархан- Уул: Өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангуулах ажил үргэлжилж байна. Тодруулбал, аймгийн засаг даргын захирамжийн дагуу 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө зохион байгуулалтаар дөрөв, дэд бүтэц, их засварын ажлаар зургаа, хөдөө аж ахуйн салбарын ес, бусад тав нийт 24 ажлыг тусган бэлтгэл хангахаар болсон.

Үүнээс хөдөө аж ахуйн салбарын хэрэгжилт 75.6 хувьтай үргэлжилж, аймгийн хэмжээнд энэ онд өвөлжих, хаваржих малын тоог урьдчилсан байдлаар гаргажээ.

Нийт 238.221 толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 612.415 толгой мал өвөлжиж, хаваржихаар тооцоо гарсан. Үүнд шаардагдах 52.9 мянган тн байгалийн хадлан бэлтгэхээс өнгөрсөн баасан гаргийн байдлаар 7.6 хувь буюу 4060 тн хадлан бэлтгэжээ.

Мөн сүрэл 10 тн, ногоон тэжээл 260, үйлдвэрийн тэжээл 134 тн, гар тэжээл 12 тн, дарш, ногоон хаягдал 18 тн, давс, хужир шүү 21.8 тн тус тус бэлтгэсэн байна.

Байгаль, цаг уурын нөхцөл, хур тунадасны байдлаас шалтгаалан хадлан тэжээл бэлтгэлийн ажил бага зэрэг удааширч байгааг салбарынхан онцолж байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?