• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-16 16:37:00
  • 56
SHARE TWITTER

Монгол, Америкийн хӨДӨӨ аж ахуйн хамтын ажиллагааны талаар хэлэлцэв

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр яамны харьяа газар, агентлагийн удирдлагуудын хамт АНУ-ын Үр тарианы зөвлөлийн Хятад дахь захирал Мануэл Санчез, Бээжинд суугаа АНУ-ын Хөдөө, аж ахуйн яамны Гадаад хамтын ажиллагааны албаны атташе Эрик Муллис, Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр талын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, тэр дундаа АНУ-ын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид Монгол Улстай хамтран ажиллах чиглэлүүдийг онцлон ярилцав.

Түүнчлэн импортын хорио цээрийн зохицуулалт, шинэ ургамлын үр, сорт нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцож, цаашид техникийн болон мэргэжлийн түвшинд хамтарсан судалгаа, сургалт зохион байгуулах талаар санал солилцлоо.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсад газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн салбарыг шинэ технологи, дэвшилтэт туршлагаар баяжуулах сонирхолтой байгааг онцлоод, ургамлын шинэ сортыг нутагшуулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд Америкийн талын дэмжлэг, туршлага чухал болохыг тэмдэглэв.

АНУ-ын төлөөлөгчид Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай түншлэл хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Ийнхүү талууд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, ургамлын шинэ сортын импорт болон хорио цээрийн асуудлаар хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Эх сурвалж: ХХААХҮЯ

 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?