Баянхонгор аймгийн Шинэжинст суманд байрлах Баянхөндий уурхай, аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны бүтээгдэхүүнээ Монголбанкны Эрдэнэсийн санд тушаасан байна. Энэхүү арга хэмжээнд Засгийн газар, Монголбанк, Баянхонгор аймгийн удирдлага болон Канадын Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцжээ.
Төслийн онцлох мэдээллүүд:
????Хөрөнгө оруулалт: Канадын хөрөнгө оруулагчдын 20 гаруй жилийн эрэл хайгуулын үр дүнд нээсэн энэ ордод нийт 500 тэрбум гаруй төгрөгийн шууд хөрөнгө оруулалт хийгдсэн.
????Ажлын байр: Төслийг босгоход 1400 гаруй монгол залуус ажилласан бөгөөд үйлдвэрлэл эхэлснээр 400-500 орчим байнгын ажлын байр шинээр бий болгож, үүний 50 хувийг орон нутгийн иргэдээс бүрдүүлнэ.
Эдийн засагт оруулах хувь нэмэр:
????Улсын болон орон нутгийн төсөвт бодит хувь нэмэр оруулна.
????Монгол Улсын жилийн алтны нийт олборлолтын 15 хувийг үйлдвэрлэх зорилт тавьсан.
????Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулахад нөлөөлнө.
????Технологи ба байгаль орчин: Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах шинэ технологид суурилсан үйлдвэр юм.
Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алт-3” аян-ы бодит үр дүнгүүдийн нэг болж байна.