МҮХАҮТ, жижиг, дунд үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, тэдгээрийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зэрэг олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд "Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо"-той хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Л.Төр-Од, "Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо" ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг нар үзэглэв.
Санамж бичгийн хүрээнд талууд:
- Бизнесийн болон бусад чухал мэдээллийг харилцан солилцох,
- Гишүүн байгууллагууд болон бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах,
- Тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.