• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-06-16 00:00:00
  • 53
SHARE TWITTER

"Баялаг Бүтээгчдийг Дэмжих холбоо"-ны Удирдах зөвлөлийн гишүүд холбооныхоо 10 жилийн ойн хүрээнд “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын ажлын албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд оролцон, “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д 108 ширхэг гацуур модыг тарьлаа.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ЕТГ болон "Баялаг бүтээгчдийн холбоо"-ны 100 гаруй хүн хоёр өдрийн турш хамтран мод тарьсан юм.

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтад хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг татан оролцуулах бодлого барьж байгаа бөгөөд Хархорум хот нь ухаалаг, түүх соёлын дурсгалт өв бүхий уламжлалт шинэчлэлтийг хослуулсан эко бөгөөд орчин үеийн ухаалаг хот сүндэрлэх юм.


Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна. Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна. 

 




Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “…Шинэ Хархорум хот нь Монгол үндэстний түүх, язгуур өв, нүүдлийн соёл иргэншлийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй, хүний ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн хот байх болно” гэж тэмдэглээд “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.


Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?