
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүдийн ээлжит хуралдаан боллоо. Хурлыг "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр нээж үг хэллээ. Мөн оны эхний хагас жилийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг хэлэлцэн санал солилцож, 10 жилийн ойн ажлын төлөвлөгөөг баталлаа.

Энэ онд "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгаа юм.
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” нь улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд баялаг бүтээгчдийн оруулж буй хувь нэмрийг төр захиргааны байгууллагуудаар дамжуулан хүргэхийн зэрэгцээ, баялаг бүтээгчдийн өмнө тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх гарц, шийдэл боломжуудыг эрэлхийлж, төр засгаас дэмжих санал зөвлөмжүүдийг бэлтгэн бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад хүргүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус холбоо нь 10 жилийн ойн хүрээнд:
- Холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх
- Төр болон мэргэжлийн холбоодын уялдаа холбоог сайжруулах
- Холбооны гишүүд болон салбарын эрх ашгийг хамгаалах, хууль, эрхзүйн орчныг сайжруулан мэдээллээр хангах
- Гишүүдийн үйл ажиллагааг нийгэмд сурталчлан таниулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
