• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2023-06-14 17:00:00
  • 668
SHARE TWITTER

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан нар 2023 оны 6 сарын 14-ний өдөр уулзалт хийж, "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааны уялдааг сайжруулах, УИХ-ын 36-р тогтоолыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх болон цаг үеийн асуудлаар мэдээлэл, санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас дотоодын үйлдвэрлэгчдийг чадавхжуулах, шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцуулах, туршлага солилцох "БАЯЛАГ БҮТЭЭГЧ-БИЗНЕС ТУР" арга хэмжээг тогтмол зохион байгуулаад буй. Арга хэмжээг ЕТГ-ын санаачилгаар жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж, шийдэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг төлөвлөлтийн ач холбогдлыг таниулах, сайн туршлагыг сурталчлах, дэлгэрүүлэхээр мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулаад байна. Цаашид дотооддоо төдийгүй олон улс руу чиглэсэн аялалыг салбар яамтай хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний талаарх мэдээллийг Монгол улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад хүргүүлэн, тухайн орнуудад 2023-2024 он зохион байгуулагдах хүнс, хөдөө аж ахуйн болон, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр үзэсгэлэн, яармаг, хурал зөвлөгөөний мэдээллийг ирүүлж, ЕТГ-ын аас ирүүлсэн чиглэлийн дагуу үндэсний үйлдвэрлэгчдийг экспортын үйл ажиллагаа эрхэлж буй гадны томоохон үйлдвэр, фирмтэй танилцах, хамтран ажиллах, аж үйлвэржилт хөгжсөн орнуудын жижиг дунд бизнес, хөдөө аж ахуйн кластер систем, технологи, инновацийг нь судалж нэвтрүүлэх боломжийг нээх талаар мэдээлэл хүргүүлсэн тухай уулзалтын үеэр онцлов.

Хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах, цаашид бүс нутагтаа хүнс экспортлогч улс болоход дипломат харилцаатай орнууд болон хавсран суугаа орны хамтын ажиллагаанд тулгуурлан "Баялаг бүтээгч-International Business tour" арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөгөө гарган, ажлын хэсэг байгуулж ажиллахаар тогтлоо.

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?