• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2023-03-29 10:50:00
  • 678
SHARE TWITTER
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний статистикийн хороотой хамтран “Малын ашиг шим, нэмүү өртгийн сүлжээний тооцооллыг сайжруулах техник туслалцаа” төслийг 2023-2024 оны хооронд хэрэгжүүлэхээр боллоо. 

Энэхүү төсөл нь мал аж ахуйн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хэмжээг тооцох аргачлалыг сайжруулах, нэмүү өртгийн сүлжээний шинжилгээний тооцоолол хийх зорилготой. Төсөл хэрэгжсэнээр малын ашиг шимийн гарц, мал аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн сүлжээний бүтэц, суурь коэффициент болон мэдээллийн эх үүсвэр, давтамж, хугацааг тодорхойлохоос гадна нэмэгдэл өртгийг тооцох аргазүйг шинэчлэх зөвлөмж гаргах юм. 

Өнөөдөр зохион байгуулсан төслийн нээлтийн семинарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, Үндэсний статистикийн хороо, Хөдөө Аж Ахуйн Бирж, Хөдөө аж ахуйн их сургууль болон салбарын холбоод, бизнесийн байгууллагын төлөөлөл оролцлоо. 

Семинарын үеэр мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл, нэмэгдэл өртгийг тооцоход ашиглаж байгаа суурь судалгааны эх үүсвэр болон давтамж, цуглуулж байгаа үзүүлэлтүүдийн талаар нөхцөл байдлыг дүгнэж, санал солилцлоо. Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлж буй малын ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, хөтөлбөр албан ёсны статистикт зохих ёсоор үнэлэгдэхгүй байгааг онцолсон. Тиймээс мал аж ахуйн салбарын статистик мэдээлэл, тэр дундаа үйлдвэрлэлийг бодитоор тооцож байгаа эсэхэд үнэлгээ хийх, арга зүйг сайжруулах шаардлагатай байгаад оролцогчид санал нэгдсэн. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?