• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2022-12-16 13:32:00
  • 644
SHARE TWITTER
Харвардын их сургуулийн төгсөгч, Монголын залуу үеийнхний манлайлал болсон Б.Отгонбатын үүсгэн байгуулсан дэлхийн боловсролыг монголдоо уриатай Глобал удирдагч их сургуулийн 15 жилийн ой, Шинэ зууны удирдагч сургуулийн 10 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр /2022.12.16/ зохион байгуулагдлаа.

Дэлхийд үнэлэгдэх чанартай боловсролыг монголд олгохоор зорьж буй Глобал удирдагч их сургуулийн эрдэмтэн багш, оюутан, сурагчид 15 жилийн ойгоо тэмдэглэж байна. Тус сургууль нь байгуулагдсан цагаасаа эхлэн нийт 4500 оюутан сурагчдыг АНУ болон бусад өндөр хөгжилтэй орнуудад тэтгэлэгтэй сургаж, дээд боловсролын байгууллагуудаас Монголынхоо ирээдүйд 5 сая орчим долларын оюуны хөрөнгө оруулалтыг хийж чадсан цорын ганц их сургууль юм.

Глобал удирдагч их сургууль нь өнгөрсөн хугацаанд Харвардын их сургуулийн манлайллын хөтөлбөрийг Монголдоо анхлан нутагшуулж оюутан бүрийг хөгжүүлэх тусгай хөгжлийн хөтөлбөртэй болж чадсанаар боловсролын чанар, үр дүнд эергээр нөлөөлж чаджээ. Цаашид монголдоо төдийгүй дэлхийд манлайлах сургууль болох зорилго тавин ажиллаж, 2033 он хүртэл 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Их сургууль гэдэг ашиг олох бизнес бус нийгмийн сайн сайхны төлөөх байгууллага байх ёстой бөгөөд улс орны хөгжлийг хурдасгагч гол хүчин зүйл гэдгийг Глобал Удирдагч Их Сургуулийн Үүсгэн байгуулагч Б.Отгонбат тус үйл ажиллагааны үеэр хэллээ.
 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?