• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2022-05-04 14:21:00
  • 1047
SHARE TWITTER
   Өнөөдөр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” 25-р суваг телевизтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжин тэдний үйл ажиллагааг иргэд, олон нийт, төр засгийн байгууллагуудад хүргэж, сурталчлан таниулахад хамтран ажиллах юм.

  “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжиж, тэдний үйл ажиллагааг төр засаг, ард түмэнд сурталчлан таниулдаг. Энэ зорилгынхоо хүрээнд байгуулагдсан цагаасаа хойш 1000 гаруй нэвтрүүлэг, контент бэлдээд байна. Тэгвэл энэ ажлыг 25-р суваг телевиз дэмжиж, “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийг олон нийтэд түгээхээр боллоо.
ЖДҮҮ-ний салбар нь Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд ажлын байрны 90 гаруй хувийг бий болгодог. Гэвч цар тахлын жилүүдэд манай улсын ЖДҮҮ эрхлэгчдийн 90 хувь хохирол амсаж, 200 мянган хүн ажлын байраа алджээ. Иймд тэдний үйл ажиллагааг сэргээж, импортын бараа бүтээгдэхүүний тоог багасгах нь “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн гол зорилго юм.
Өнөөдрийг хүртэл Монгол Улсын үе үеийн Засгийн газар аж үйлдвэржилтийг сэргээх 30 орчим бодлого хэрэгжүүлж байсан. Гэвч дорвитой үр дүнд хүрэхгүй байсаар өнөөдөр манай улс нийт хэрэглээнийхээ 95 хувийг бусад улсаас импортоор авч байна. Өөрөөр хэлбэл  нэг жилд 8,0 тэрбум ам.долларын импортын бараа авдаг гэсэн үг. Иймд одоо хэрэгжиж буй Шинэ Сэргэлтийн Бодлогын гол цөм болсон аж үйлдвэржилтийн сэргэлт биелэлээ олох нь чухал байна.



  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?