• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2021-12-14 16:51:00
  • 1021
SHARE TWITTER
Дотооддоо хүүхдийн хувцас үйлдвэрлэдэг “RANA” Брэндийн үүсгэн байгуулагч Ч.Ууганбаяр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гишүүнээр элслээ.
 Хүүхдийн арьс хамгийн эмзэг, булбарай байдаг тул өмсөх хувцасны материалд нь чухал ач холбогдол өгөх ёстой. Тэгвэл “RANA” брэндийн хувцаснууд чанартай материал, дэгжин загвараараа бусад газраас ялгардаг.  Мөн загвар бүр цөөн тоогоор гардаг тул эрэлт хэрэгцээ өндөр байдаг байна.
“RANA” брэндийг үүсгэн байгуулагч Ч.Ууганбаярын хувьд сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд өөрийн сонирхлоор анх хувцас оёж сурч байжээ. Мөн монголчуудын үзэх дуртай олон шоу нэвтрүүлгүүдийн хувцасыг хариуцаж ажиллаж байсан чадварлаг нэгэн юм. Тухайлбал Яг түүн шиг шоуны хувцасыг урлаж байх үедээ олон уран бүтээлчийн хайр хүндэтгэлийг хүртэж чадсан байна. Түүний амьдралдаа хэрэгжүүлж ирсэн хэд хэдэн дүрэм байдаг. Үүнд:
  • Бүх хүн дуртай ажлаа хийж чаддаггүй. Тиймээс хийж буй ажилдаа дурлах хэрэгтэй. Ингэж чадвал удахгүй үр шимийг нь хүртэж эхэлдэг.
  • Урлаж буй хувцас бүрээ өөрийн хүүхдүүддээ хийж байна гэж төсөөлдөг.
  • Өөрийгөө орхигдуулан байж олж авсан зүйл бол амжилт биш. Хүн ажлынхаа хажуугаар заавал өөртөө цаг гаргаж, амарч байх ёстой. Ингэж байж илүү үр бүтээлтэй ажиллаж чадна.
 
Дээрх дүрмийг баримталж ажилласнаар түүний ажил хэрэг мэдэгдэхүйц ахицтай явагдаж байна. Ийнхүү “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” хөдөлмөрч, эрч хүчтэй нэгэн эмэгтэйгээр бүл нэмлээ.





  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?