• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2021-11-30 10:07:00
  • 1450
SHARE TWITTER
   “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны IV бага хурал энэ сарын 27-ны өдөр болж өнгөрлөө. Тус хуралдаанд 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын төлөөлөл болсон 44 гишүүд цугларч, санал уралдууллаа. Өмнө нь 3 удаа бага хурал зохион байгуулж байсан ч энэ удаа цар тахлын үед буюу ЖДҮҮ эрхлэгчдийн асуудал эд буцалсан цаг үед хийж байгаагаар онцлог юм. IV бага хурлын хамгийн гол зорилго нь УИХ-аас батлан гаргах хууль эрх зүйн орчинд ЖДҮҮ эрхлэгчдийнхээ санал санаачлагыг тусгах,  Засгийн газраас удахгүй хэрэгжүүлэх шинэ сэргэлтийн бодлогоор энэ салбарыг дэмжиж, хөлөө олоход тус болооч гэх мессэжийг өгөх юм.
 
   Уг нь саяхан болж өнгөрсөн ЖДҮҮ эрхлэгчдийн форум-аар төрийн гурван өндөрлөгүүд бүх талаар дэмжинэ гэж амласан. Одоо л энэ амлалтдаа хүрэхгүй бол хэтэрхий хожимдоно гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна. Гэхдээ туслалцаа үзүүлнэ гэдэг нь бодит хөрсөн дээр буусан тусыг хэлж байгаа юм. Түүнээс биш цаасан дээр буулгасан, хэзээ хэрэгжих нь мэдэгдэхгүй үгс ЖДҮҮ эрхлэгчдэд хэрэггүй.
 
   “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” бага хурлаа зохион байгуулах бүртээ тодорхой үр дүнд хүрсээр ирсэн. Тийм ч учраас гишүүдийнхээ итгэлийг олж, ЖДҮҮ эрхлэгчдийн найддаг ганц байгууллага болж чаджээ. Цаашид тэдний итгэлийг алдахгүйн тулд бүх хүчээ дайчлан ажиллана гэдгээ тус холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр болон Удирдах зөвлөлийн гишүүд хэлсэн юм.


















СЭТГҮҮЛЧ Б.УРАНТУЯА
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?