• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2021-11-29 20:00:00
  • 1366
SHARE TWITTER
       Өнөөдөр Өмнөговь аймгийн Хөгжил, хөрөнгө оруулалтын газрын төлөөлөгчид “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяртай уулзаж, хамтран ажиллах санал тавилаа. Өмнөговь аймаг нь уул уурхай хөгжсөн, эдийн засгийн чадавхаараа тэргүүлэгч гэдгээрээ онцлог газар юм. Тиймээс  орон нутагтаа ажлын байр бий болгох зорилгоор үйлдвэр, үйлчилгээг эрчимжүүлэх ажилд анхаарал хандуулж эхэлсэн байна. Энэ ажлыг Хөгжил, хөрөнгө оруулалтын газар хариуцан ажиллаж байгаа бөгөөд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-г зорин ирж, тооцоо судалгаагаар хангаж, хамтран ажиллах ЖДҮҮ эрхлэгчтэй холбож өгөхийг хүссэн юм. Үүний хариуд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр тэдэнд шаардлагатай зөвлөгөөг өгч, тухайн орон нутагт хамтран ЖДҮҮ эрхлэгчдийн уулзалт зохион байгуулах боломжтой гэлээ. Хөгжил, хөрөнгө оруулалтын газраас өөрийн орон нутагтаа үйлдвэр татах зорилготой юм. Ингэхдээ хамтран ажиллах байгууллагаа байраар хангаж, ашгийнхаа 60 орчим хувийг өгөх санал тавьж байна.
 
     Одоогийн байдлаар цар тахлаас болж ЖДҮҮ эрхлэгчид, тэр тусмаа “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны хамтран ажилладаг 40 гаруй үйлдвэрлэгчдийн ажил зогсонги байдалтай байна. Мөн хил хаагаад удаан хугацаа өнгөрсөн нь бүхий л бизнесийн байгууллагад нөлөөлж байна. Гэсэн хэдий ч Хөгжил, хөрөнгө оруулалтын газрын хамт олон шантрахгүйгээр энэ ажлаа үргэлжлүүлнэ гэлээ.




 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?