• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2021-11-24 10:52:00
  • 993
SHARE TWITTER
 
 Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форумд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон баялаг бүтээгчид хүрэлцэн ирсэн юм. Энэхүү арга хэмжээ Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын  гишүүн С.Амарсайханы дэмжлэгтэй зохион байгуулагдлаа. Мөн төрийн гурван өндөрлөг форумд оролцогчдод зориулан илгээлт хүргүүлсэн юм. Форумыг нээж Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэе.

    Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдаад зургаан жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улсаа тойрон мянга гаруй баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг төр засаг, ард түмэнд таниулан алдаршуулсаар ирлээ. Мөн энэ ажлаа илүү өргөжүүлэх зорилгоор 2021 оны 3-р сараас эхлэн миний бие өөрөө “Баялаг бүтээгч” гэх нэвтрүүлгийг хөтөлж, 50 орчим контент хийгээд байна.
      Хоёр хоногийн өмнө ETV телевизээр орон даяар, шууд дамжуулсан хэлэлцүүлгийн хүрээнд маш олон ажил хэрэгч саналууд ирсэн. Үүнийг өнөөдөр та бүхний гаргасан саналтай нэгтгэн Засгийн Газар, УИХ-д өргөн барьж ажил болгон хэрэгжүүлнэ.





    Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форум зохион байгуулагдаж эхэлснээсээ хойш олон сайн үр нөлөөг үзүүлсэн. Үүний хамгийн том жишээ нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг шинэчлэн батлуулж чадсан явдал юм. Энэ хуулинд манай баялаг бүтээгчдийн гаргасан 20-иод заалтыг тусгасан байдаг. Мөн жижиг, дунд үйлдвэрийн агентлаг буюу бодлогын газартай болсон. Тус агентлаг ажлаа маш сайн хийж, баялаг бүтээгчдээ дэмжин ажилладаг. Үүнээс гадна ШӨХТГ, Зээлийн батлан даалтын сан, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв биднийг дэмжиж, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ ажлын хүрээнд бид орон нутгийн томилолтоор явж ажилласан. Ирэх долоо хоногт мөн орон нутаг руу явж ажиллах төлөвлөгөөтэй байна.
   Өнөөдрийн форумаар дамжуулан ЖДҮҮ эрхлэгчдэд тулгамдсан олон асуудлын гарц шийдлийг эрэлхийлэх болно. Тухайлбал цар тахлын нөлөөгөөр хил гааль, тээвэр, үнийн өсөлт зэргээс шалтгаалан банкны зээл, зээлийн хүү, түрээсийн өр, татварын өр, нийгмийн даатгалын өр гээд маш олон төрлийн өрийн дарамт бий боллоо. Манай холбооны гишүүд эхнээсээ бэрхшээлээ яриад ирдэг. Тэдэнд тохиолддог нийтлэг бэрхшээлээс дурдмаар байна.  Тэд ажилчдаа хадгалж үлдэхийн тулд цалингаа түрүүлж тавьдаг. Ард нь маш их нийгмийн даатгалын өртэй хоцорч байна. Сүүлийн хоёр жил урьд хожид үзээгүйгээр өрөнд орж үзлээ гэж ярьцгааж байна. Энэ өр зээлний асуудалд шийдэл хэрэгтэй байна. Мөн томоохон долларын зээл авчхаад Монгол мөнгө рүү хөрвүүлж чадахгүй байгаа гэх мэт ил гараагүй асуудлууд бугшчихаад байна. Эдгээр асуудлыг ил гаргаж, шийдэлд хүрэх зорилгоор энэ удаагийн форум “Цар тахал ба эдийн засаг” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2021 үйл ажиллагааны зурагнуудыг хүргэж байна.


 


























  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?