• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2021-03-22 17:00:00
  • 1645
SHARE TWITTER


Эрч Хүч Бэлэглэх Эерэг зөөлөн Амт, Бельги Технологиор Танд зориулж Монголд Үйлдвэрлэж байгаа Бельги вафлины үйлдвэр Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд гишүүнээр элслээ.




Амтат Бельги вафлины үйлдвэр нь 7 хоногт 6500 гаруй вафли үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Улаанбаатар хотын бүх хүнсний сүлжээ дэлгүүрүүд, Кофе шопуудад худалдаалагдаж байна.

2020 оноос хойш Ковидын хөл хорионоос шалтгаалж хичээл сургууль завсарласан учир бүтээгдэхүүн нийлүүлэлт 50 хувиар буурсан.



Э.ОЧИРМАА: Бельги вафли брэнд маань анх 2016 онд үүсгэн байгуулагдсан.
Бүтээгдэхүүн маань содагүй, давсгүй, өнгө үнэр оруулагчгүй гэдгээрээ онцлог юм. Бага насны хүүхдэд хамгийн тэжээллэг, тохиромжтой.
​Бельги вафли маань "Шарк танк-2" төсөлд ороод 30 сая төгрөгийн санхүүжилт авч байсан. Тэр цагаас хойш бизнес маань маш эрэлттэй, хэрэглэгчдийн танил болж чадсан. Дунд сургуулийн сурагчид, оюутан залуус манай хамгийн үнэнч хэрэглэгч нар. Манай вафли амттай, өег, бас хямд гэдгээрээ алдартай.



Гэвч 2020 оноос хойш Ковидын хөл хорионоос шалтгаалж хичээл сургууль завсарласан учир бүтээгдэхүүн нийлүүлэлт 50 хувиар буурсан. Ажлын байрыг дэмжих зээлд хамрагдах өргөдөл өгсөн боловч манайхыг зээл олгох нөхцөлийн аж ахуй нэгж биш гэж үзсэн. Хэрвээ бид зээл авчихвал 56мкв талбайтай ажлын байраа томсгоод хагас автоматжуулсан үйлдвэртэй болохыг хүсж байна. Мэдээж үүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ. Манай үйлдвэр одоогийн байдлаар 10 ажилтантай, үйлдвэрлэлээ автоматжуулж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгыг тавьж ажиллаж байна.



  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?