• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-05-21 18:09:00
  • 1521
SHARE TWITTER

 

“Монголоо шинэчилье” клубээс “Дэлхийн дундаж орлоготой монгол хүн” санаачилгыг эхлүүллээ. Энэ бол Монгол хүний бодит орлогыг дунд хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэх үндэсний санаачилга юм. Тодруулбал МУ-ын нийт эдийн засгийг тэлж нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.доллар, улсын дундаж цалин мянган долларт тус тус хүргэхэд чиглэгдэнэ гэж байна. Тэгвэл уг санаачилгыг дэмжиж Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, МҮХАҮТ,  Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРИЙН 2-3 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 3 ДАХИН ТЭЛЭХ БОЛОМЖТОЙ

Монгол улсын эдийн засгийг аль болох богино хугацаанд хэрхэн 3 дахин тэлж болох судалгааг тэд хийжээ. Судалгаагаар дотоодын үйлдвэрүүдээ дэмжин ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийг багасгах, Уул уурхай болон ХАА-н салбарт түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох нь чухал гэж үзэж байгаа юм. Дээрх судалгаанаас харахад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрийн 2-3 төслийг л хэрэгжүүлэхэд дунд хугацаанд монгол улсын эдийн засаг 3 дахинаас ч илүү тэлэх боломжтой гэж байна.  

Монгол хүний амьжиргааны чанар олон улсын дундаж түвшинд хүрнэ гэж санаачилга боловсруулагчид үзэж байна. Тиймээс үндэсний хэмжээний уг санаачилгыг Монгол улсын төр засаг, иргэд олон нийт дэмжих, шинээр төсөл хөтөлбөр боловсруулж идэвхитэй оролцох хэрэгжүүлэхэд  хамтарч ажиллах нь чухал гэлээ.


ШУУД ҮЗЭХ:
 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?