• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-04-10 16:00:00
  • 950
SHARE TWITTER

 

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өндөр дүнтэй зээл, бага хүүтэйгээр авсан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарыг яллагдагчаар тооцож, заримыг нь шүүхэд шилжүүлж буйг прокурорын байгууллагаас уржигдар мэдээлэл хийхдээ онцолсон. Тодруулбал, НПГ-ын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат “УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн удахгүй шүүхэд шилжүүлнэ” хэмээсэн юм. Харин нөгөө хоёр гишүүнийг тун удахгүй Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өгөхөөр бэлтгэж байгааг эх сурвалжууд мэдээлэв.

Гэвч УИХ-ын дээрх дөрвөн гишүүний хоёр нь мөрдөн байцаалтад саад учруулж, мөрдөгч, прокурорын дуудсан үед ирэх үүргээ биелүүлэхгүй, яллах дүгнэлтээ ч авахгүй байгаа аж. Уг нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлт Улсын ерөнхий прокурор парламентад хүргүүлэхэд дээрх дөрвөн хүн “Бүрэн эрхтэйгээрээ шалтгаалж мөрдөн байцаалтад саад учруулахгүй” хэмээж байсан билээ. Улмаар УИХ-ын гишүүд тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шарадлагагүй гэж үзсэнийг уншигчид мартаагүй. Харамсалтай нь, дээрх дөрвөн гишүүн хэлсэн үгэндээ хүрэхгүй байгаа аж. Г.Солтан л гэхэд хаяг дээрээ байгаагүй, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн авахгүй байсныг бид цаг тухайд нь мэдээлсэн. 

Тэгвэл өдгөө УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа нар бүрэн эрхээрээ далайлгаж, хууль сахиулах байгууллагынхныг дуудахад очихгүй байгаа гэнэ. Тиймээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дээрх гишүүдийг албадан ирүүлэх захирамж гаргаж өгөхийг НПГ-аас хүссэн аж. Харамсалтай нь, тус шүүхийн шүүгч уг захирамжийг батлахаас татгалзжээ. Уг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.3-1 дэх хэсэгт “Гэрч, хохирогч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагч, шүүгдэгчийг прокурор, шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бол шүүх өөрийн санаачилгаар, эсхүл прокурорын хүсэлтийн дагуу албадан ирүүлэх тухай шийдвэр гаргана” хэмээсэн байдаг ч шүүгч эл заалтыг үл ойшоосон байна.

Эх сурвалж: unuudur.mn

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?