• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-03-31 09:43:00
  • 1270
SHARE TWITTER

Социализмын үеийн Монголын мөнгөн тэмдэгтүүдээс хамгийн утга билэгдэл төгөлдөр нь нэгтийн дэвсгэрт гэж хэлж болно. Түүнээс монгол зураачийн ур, ухаан мэдрэгддэг. Араатны хаан арслангийн зурагтай авдрыг монголчууд гэрийнхээ хоймор тавьж орон гэрээ аюул осол, гай түйтгэрээс хамгаалуулдаг уламжлалыг 1964 онд улсынхаа мөнгөн тэмдэгтэд шингээхдээ “уран” хэмээх Ц.Минжүүр тэр үеийн үзэл суртлын хатуу чанга цагдалтыг тойрч гарахын тулд арслангийн дүрсийг уран нарийн хээ мэт харагдахаар зурсан гэдэг.

Түүний зурсан мөнгөн тэмдэгтийн эхийг МАХН-ын Төв хорооныхон батлахаар хэлэлцтэл “Үүнийг хүн зураагүй, хэвлэсэн байна. Ямар ч уран хүн ингэж зурж чадахгүй” гэсэн яриа гарч Ц.Минжүүр гуайг дуудан шалгаж байсан гэдэг. Улсын мөнгөн тэмдэгтийн эх бэлтгэхэд түүнтэй хамт ажилласан Д.Цэрэнпил “Минжүүр гуай бийрээ босоо бариад хоёр хурууныхаа дунд эргүүлж байгаад зураас татдаг, дугуй цагаригийн дүрсийг маш нарийхан зурааснаас эхлээд бүдүүрүүлсээр яг л гортигоор татсан мэт дүрс гаргадаг хосгүй чадалтай. Ёстой хялгаснаас ч нарийн татна шүү дээ” гэж түүний зурах авьяасыг магтсан байдаг.

Эх сурвалж: gogo.mn

 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?