• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-03-23 10:09:00
  • 960
SHARE TWITTER

Данийн засгийн газар коронавирусээс үүдэх эдийн засгийн хямралаас болж цалингаа тавьж чадахгүй байгаа хувийн хэвшлийнхэнд хандан энэ үед ажилчдаа цомхтгохгүй авч үлдвэл ажилчдынх нь цалингийн 75 хувийг төрөөс даах шийдвэр гаргалаа.  

Энэ шийдвэр гурван сарын хугацаанд хүчинтэй байх ба зургаадугаар сарын 9 хүртэл үргэлжилж нэг сарын цалинг хамгийн ихдээ 23 мянган Дани крон /3,418 ам.доллар/ төлөх ба үлдсэнийг нь компани өөрсдөө төлөх аж.

Тус улсын ерөнхий сайд Mette Frederiksen: Үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирч, үйлдвэрлэл зогсолтод орвол ажилчдаа түр хугацаагаар ажиллуулахгүй байх шийдвэрийг засгийн газар хүлээн зөвшөөрнө. Гэхдээ бид "Тэднийг бүү хал" гэсэн нэг л зүйлийг шаардана" хэмээн  өчигдөр /3.15/-нд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

 

Мөн үеэр ажилчид 5 хоногийн цалинтай амралт авах эрхтэй хэмээн нэмж хэлсэн юм.

Энэ шийдвэр нь цар тахлын дэгдэлтээс болж үүсэж буй зогсонги байдлын эсрэг засгийн газрыг зүгээс хувийн хэвшил болон иргэдэд үзүүлж буй эдийн засгийн тусламжийн зөвхөн нэг жишээ юм.

Авсан арга хэмжээнүүд нь гэвэл хил, цэцэрлэг, ЕБС, их сургуулиудыг хааж, төрийн албаны зайлшгүй биш салбарын ажилчдыг гэрээсээ ажиллах боломжийг хангаж өгсөн юм.  

Дэлхийн хамгийн баян орны нэг болох Дани улс нь сүүлийн хорин жилд эдийн засгийн реформын хийсний үр дүнд засгийн газрын өр төлбөр хамгийн доод хэмжээнд хүрч, нийгмийн эдийн засгаа дэмжиж чадсан билээ.

Эх сурвалж: lead.style

 

 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?