• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-03-18 17:37:00
  • 1144
SHARE TWITTER

Австрали улсын Баруун Австрали мужийн тэргүүн Марк МакГоуван коронавирустэй холбогдуулан онц байдал зарласны улмаас ихэнх газруудыг хааж, хөл хорио тогтоон эдийн засгийн эрсдэл үүрч буй тул тус мужийн бүх иргэдээ төлбөрөөс чөлөөлөх болсон гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.

Үүнд байр, цахилгаан, ус, нийтийн тээвэр, түргэн тусламжийн үйлчилгээ зэргийн төлбөр багтана гэжээ.  Эдгээрийг зохицуулахад нийт 402 сая ам.доллар төсөвлөсөн юм байна.

Мөн ахмад настнуудад туслах зорилгоор Эрчим хүчний тусламжийн төлбөр буюу концесс карт эзэмшигчдэд олгодог хөнгөлөлтийг 600 доллар болгож хоёр дахин нэмэгдүүлнэ гэжээ.

Баруун Австралийн төрийн албан хаагчдад ч нэг удаагийн 20 хоногийн цалинтай чөлөө олгохоор болжээ.

Түүнчлэн зөвшөөрөгдсөн бизнес эрхлэгчидэд 17.500 долларын нэг удаагийн буцалтгүй тусламж хүргэх гэнэ.

Ноён Макгоуаны хэлснээр “Баруун Австралийн гэр бүл, ахмад настан, жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн тусламж үзүүлэхийг зорин уг арга хэмжээг авч байна. Бид эрсдэлийг тооцож, төсвийг хяналтдаа авсан учир энэхүү тусламжийг үзүүлэх боломжтой гэж харж байна” хэмээн тайлбарлажээ.

Нэмж дурдахад коронавирусээр халдварласан хүн, өвчтөнийг асарч байгаа хүн, өөрийгөө тусгаарлах шаардлагатай байгаа хүн болон сургуулийн боловсролд хамрагдах боломжгүй байгаа иргэдэд ч тусламж үзүүлэхээр шийдсэн байна.

Эх сурвалж: erennews.mn

 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?