• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-03-18 16:37:00
  • 1032
SHARE TWITTER

Монгол Улсын Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд түүхий эд бэлтгэлийн санхүүжилтэд зориулан 300 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэйгээр олгох тогтоол гаргасан. Уг тогтоолоор Хөгжлийн банкнаас 12 хувийн хүүтэй зээл өгч, хүүгийн зөрүү 9 хувийг Засгийн газраас олгох юм.

Монголын Ноос Ноолуурын Холбооны зүгээс ноолуур бэлтгэлийн санхүүжилтийн асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, ХХААХҮЯам, Монгол Улсын Хөгжлийн банктай хамтарсан удаа дараагийн уулзалт, ажлын хэсгийн хуралдаанд холбогдох тооцоо, судалгаа, танилцуулга хийсний үр дүнд зээлийн санхүүжилтийг шийдвэрлүүллээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2020 оны 3-р сарын 18-ны өдөр хуралдаж энэ тогтоолын дагуу ноос ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх онцгой арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Энэ хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар, Эдийн Засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар болон гишүүд, ХХААХҮЯ, Монгол Банк, Монгол Улсын Хөгжлийн банк, Монголын Ноос ноолуурын холбооны ажлын аппаратынхан оролцов. Салбарт тулгамдаж буй асуудал, яаралтай авах арга хэмжээний талаар Монголын Ноос ноолуурын холбооноос тус байнгын хорооны хуралд саналаа хэллээ.

Цаашид Зээлийн олголт, хяналт хийх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг ХХААХҮЯ, Монголын ноос ноолуурын холбоотой хамтран зохион байгуулж, ажлын төлөвлөгөөний дагуу ажиллахаар боллоо.

Эх сурвалж: mass.mn

 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?