• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-03-14 10:45:00
  • 931
SHARE TWITTER

Эдийн засагч Л.Наранбаатар өнөөдөр хэвлэлийн хурал хийв. Тэрээр УИХ-ын дарга aсан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, АН-ын даргын зөвлөх З.Энхболдтой холбоотой асуудлаар мэдээлэл өгөв.

Түүнийг өндөр албан тушаал, эрх мэдлээ ашиглан, өөрийн хамаар бүхий компаниудаар дамжуулан нийтийн эрх ашгийг хохироосон байж болзошгүй гэв. Иймд З.Энхболдыг Тагнуулын ерөнхий газар, АТГ, цагдаагийн байгууллагаар шалгуулах болсноо мэдэгдлээ.

“Страто” олон удаа хууль зөрчсөн. Жилд 1.5 сая тонн нүүрс боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Гэтэл тус компанийн ТЭЗҮ 2018 оны арванхоёрдугаар сард гарчээ. Харин үйлдвэр нь үүнээс 7 сарын өмнө ашиглалтад орсон нь хууль зөрчсөн үйлдэл мөн. 

-Страто, “Хишиг арвин”, “Суруга Монгол” компаниуд З.Энхболдын хамаарал бүхий компаниуд.   

“Страто”-гийн гүйцэтгэх захирлаар А.Баттүшиг ажилладаг. Энэ хүн З.Хишигтогтохын (З.Энхболдын төрсөн дүү) бизнесийн хамтрагч. Эдгээр хүмүүс хоёр компани (Brown rock, Info engineering) хамтран эзэмшдэг.  Аль алиных нь гүйцэтгэх захирлаар А.Баттүшиг ажилладаг. Эдгээр компани нэг оффистой. Энэ хоёр хүн нэг өрөөнд ажилладаг. Би энэ талаар өмнө нь ч мэдээлсэн. Ингэхэд   З.Энхболд намайг өөрийн хувийн хонгилоор оруулах гэж оролдсон.       

“Страто” олон удаа хууль зөрчсөн. Жилд 1.5 сая тонн нүүрс боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Гэтэл тус компанийн ТЭЗҮ 2018 оны арванхоёрдугаар сард гарчээ. Харин үйлдвэр нь үүнээс 7 сарын өмнө ашиглалтад орсон нь хууль зөрчсөн үйлдэл мөн. Мөн орон нутгийн иргэд энэ компани хууль бусаар газар авсан гэж үзжээ. Энэ маргаан одоо шүүхийн шатанд байна.  Энэ компанийн 50 хувийг “Шинжаан ЦХ эдийн засгийн худалдаа” гэх компани эзэмшдэг. 37 хувийг нь А.Баттүшиг, үлдсэнийг нь Монгол Улсын хоёр иргэн эзэмшдэг.

37 хувь бол хяналтын багц. “Страто” ЭТТ ХХК-иас сард 50 мянган нүүрс авч, боловсруулдаг. А.Баттүшиг захирал 2019 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид ЭТТ-гоос 1 тонн нүүрсийг 70 ам.доллараар авч, 140 ам.доллараар худалддаг” гэжээ.            

Тэдний үйлдвэр жилд 1.5 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай гээд тооцохоор 1 сая 275 мянган тонн угаасан нүүрс худалдана. Үнэ нь 225 сая ам.доллар. Монгол мөнгөөр 740 орчим тэрбум төгрөг. Одоо “Страто” хүчин чадлаа өргөтгөн, жилд 4.5 сая тонн нүүрс угаах ТЭЗҮ боловсруулж байна. Орон нутгийн иргэдийн өгсөн зургаас харахад барилгын ажил үргэлжилж байна. Хэрэв жилд 4.5 сая тонн нүүр угааж эхэлбэл компанийн жилийн орлого 2 их наяд төгрөг болно. Тэгэхээр Хятадын хөрөнгө оруулалттай, маш том компани болно. 1072 ширхэг хувьцаа эзэмшигч одоогийн иргэдэд энэ мөнгийг хувааж үзвэл нэг хүнд нэг  жилд 1 сая төгрөг ногдохоор байгаа юм. Хэрэв ЭТТ дэргэдээ баяжуулах үйлдвэртэй болохгүй бол сор болсон нүүрсээ 100 жилийн турш “Страто”-д нийлүүлнэ. Энэ компанийг З.Энхболд байнга өмгөөлж ярьдаг.   

                    

 

Харин “Страто” компанийн захирал А.Баттүшиг өнөөдөр 14.00 цагт хэвлэлийн бага хурал хийв. Тэрээр мэдэгдэлдээ “ЭТТ ХХК-ийн 30 хувийг IPO хийхтэй холбоотой улс төр яваад байна. Би үүнд огт хамаагүй. Би ЭТТ ХХК-тай нууц гэрээ байгуулаагүй. Манай оффист ирээд асуувал би гаргаж өгнө. Л.Наранбаатар удаа дараа биднийг гүтгэж байна. Манайх тийм ч баян компани биш. Хамгийн анх компанитай холбоотой сөрөг мэдээлэл тарсны дараа БНХАУ-ын хөрөнгө оруулагч бүх хөрөнгө оруулалтаа эргүүлэн татсан. Үүний улмаас би 100 ажилтнаа халахад хүрсэн. Бид цалингийн өр зээлтэй, тийм баян, мундаг компани биш. Үйлдвэрээ өргөжүүлэх гэж байсан боловч ажил зогссон. АМНАТ-ын тухайд бид дахин гомдол гаргана” гэв.

Эх сурвалж: gogo.mn
 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?