• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-03-13 19:18:00
  • 1229
SHARE TWITTER

Хөнгөлөлттэй зээлийн үндсэн төлбөрийг

тодорхой хугацаагаар хойшлуулж, зохицуулалт хийх тухай

“COVID-19” шинэ коронавирусын тархалтын улмаас хөл хорио тогтоосон, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн санхүү, эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, ажлын байрыг хадгалах зорилгоор жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай шууд гэрээ байгуулсан, хэвийн зээлдэгчдийн зээлийн гэрээний дагуу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны хооронд төлвөл зохих зээлийн үндсэн төлбөрийг түр хугацаагаар хойшлуулж, зээлдэгчийн хүсэлтээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, дээрх хугацаанд алданги тооцохгүй байх зэрэг арга хэмжээг авч жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллах Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын шийдвэр гарлаа.

Дээрх хөнгөлөлтөнд аливаа хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа, шүүхийн шийдвэрээр маргаан үүссэн, төрийн өндөр эрх бүхий албан тушаалтантай хамаарал бүхий этгээдийн хөнгөлөлттэй зээл хамрагдахгүй болно.

Шинэ коронавирусын тархалтын улмаас бизнесийн үйл ажиллагаа нь хүндэрсэн иргэн, аж ахуйн нэгжүүд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтээ info@smefund.gov.mn цахим хаягаар болон шуудангаар илгээж биечлэн ирэх шаардлагагүй болохыг анхааруулж байна.

Жич: Дээрх мэдэгдэлтэй холбоотой асуудлаар сангийн 99897557 дугаарт хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН

2020-03-13

 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?