• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-03-12 15:18:00
  • 1223
SHARE TWITTER

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод хоёрдугаар түвшний, тойрог хэлбэртэй хурдны замтай болох эхлэлийг тавилаа.

“Тэнгэрийн тойрог” төсөл буюу Улаанбаатар хотын А бүсэд хоёр дахь түвшний тойрог зам барих асуудлыг шийдвэрлэж,  “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэхээр болсныг салбарын сайд Б.Энх-Амгалан танилцуулсан юм.

Өнгөрсөн зунаас сураг нь дуулдсан энэ тойрог зам нь 6-12 метрийн өндөрт нийт 13 км-ийн урттай хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, 27 орох, гарах цэгтэй байх аж.

Чиглэлийн хувьд 100 айл-Сансарын аюулгүйн тойрог-Зүүн дөрвөн зам-Нарантуул-Дүнжингарав-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-120 мянгат-Хан-Уул дүүрэг- Нарны гүүр-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм-100 айл чиглэлд, тойрог хэлбэрээр барихаар төлөвлөсөн байна.

Төслийн хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар бөгөөд уг замаар зорчих жолооч 6.5 км зам туулахад нэг ам.доллар, түүнээс цааш километр тутамд 15 центийн хураамж төлнө. Ингэснээр зургаан жилийн дотор зээл, зээлийн хүүгээ нөхөж 25 жил ашиглана гэж үзсэн байна.

Ингээд Тэнгэрийн тойрог буюу нийслэлд барих тойрог хэлбэртэй хурдны зам яг ямар байхыг үзүүлсэн танилцуулга бичлэгийг сонирхуулж байна. Энэхүү бичлэгийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар танилцуулаагүй бөгөөд өнгөрсөн жил буюу 2019 онд анх сураг гарч байх үед цацаж байсан бичлэг болно. 
 

ШУУД ҮЗЭХ:

 

 

Эх сурвалж: gogo.mn
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?