• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-03-11 09:25:00
  • 1001
SHARE TWITTER

 

Удаан хугацаанд цэнэгээ барих чадвартай Huawei Y6 ухаалаг утас хүний амь аварлаа.
Их Британийн иргэн, 42 настай, ганц бие Бет МакДермотт шатнаас хөл алдаж унаснаас гэмтэж, гэртээ гурав хоног ухаангүй хэвтжээ. Булчингийн эд үхжиж гэмтдэг рабдомиолиз хэмээх эмгэг өвчтэй байсан эмэгтэй ухаан орсныхоо дараа хөлөө хөдөлгөж чадахгүй болсноо ойлгосон байна. Түүний хажууд худалдаж аваад удаагүй 90 фунт стерлингийн (116 ам.доллар) Huawei Y6 ухаалаг утас ойр байв. Эмэгтэй анх утасны зай хэдийн дуусаа биз хэмээн бодсон ч Huawei Y6 тал хүртлээ цэнэгтэй үлдсэн нь аврал болов.

Бет МакДермот түргэн тусламж дуудаж чадсанаар долоо хоног эмнэлэгт эмчлүүлээд засарсан байна. Тэрбээр уг золгүй тохиолдлыг амьдралдаа үзэж өнгөрүүлсэн хамгийн аймшигт дурсамж хэмээн тайлбарлав. “Утсаа ажиллаж байх юм чинээ бодоо ч үгүй, 50 хувийн цэнэгтэй байхыг нь хараад нүдэндээ ч итгээгүй” хэмээн Бет өгүүлсэн юм. Түүний урьд нь хэрэглэж байсан, 400 фунт стерлингийн (520 ам.доллар) iPhone 6 ухаалаг утас цэнэгээ ердөө бүтэн хоног барьдаг байжээ. Эмэгтэй өдөрт хэд хэд цэнэглэх хэрэг гардгаас нь болоод Apple-ыг хямд Huawei утсаар сольжээ. Уг тохиолдол нь хурдацтай хөгжиж буй мобайл технологийн инновац хүний амь аварсан бас нэг шинэ жишээ хэмээн androidcentral.com тайлбарлаж байна.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?