• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-03-09 21:39:00
  • 908
SHARE TWITTER

“Гацуурт” компани ХХААХҮЯ-ны харьяа сангуудаас хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авсныг буцаан төлүүлэх ажлыг эрчимжүүлэх тушаалыг салбарын сайд гаргаж байгаа аж.

Тухайлбал, тус компанийнхан  гурил үйлдвэрлэгч “Хангай миллс” ХХК-д буудай нийлүүлээгүй хэрнээ ТЭДС-гаас их хэмжээний урамшуулал авч, залилан мэхэлсэн гэх хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байгаад прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон юм. Дээрх хоёр компанийн хооронд нийлүүлсэн, нийлүүлээгүй гэсэн 25 мянга шахам тонн буудайн маргаан бий бөгөөд урамшуулалд хоёр тэрбум гаруй төгрөг ТЭДС-гаас авсан хэмээн шинжээчид дүгнэсэн байдаг. Ийнхүү “Гацуурт” компанийн харьяа аж ахуй нэгжүүдээрээ  дамжуулан дээрх сангаас урамшуулал авсан нь шалгалтаар илэрхий болсон юм.

Түүнчлэн, ХХААХҮЯ-ны харьяа Мал хамгаалах сангаас “Махны цэвэр үүлдийн үхэр импортолж үржлийн аж ахуй эрхлэх” төсөл сонгон шалгаруулахад “Гацуурт” компани шалгарч зургаан жилд багтаан стандартын шаардлага хангасан үржлийн өсвөр хээлтэгч үхэр уг санд төвлөрүүлэхээр болсон. Мөн “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд мах, сүүний чиглэлийн үхэр нийлүүлэхээр хоёр тэрбум төгрөгийн зээл авсан ч гэрээгээ зөрчсөн, хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн зэргийг Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрынхан шалгаж тогтоосон билээ. Тиймээс ХХААХҮ-ийн сайд тушаал гаргаж “Гацуурт” компанийн удирдлагаас тусгай сангуудад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх болж, УЕПГ-ын Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албанд хандах аж.

Эх сурвалж: mass.mn

 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?