• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-03-03 09:51:00
  • 990
SHARE TWITTER

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ БОДЛОГЫН НӨЛӨӨЛЛИЙН АЖЛЫГ “ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ” ТББ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ


АНУ-ын Олон Улсын Хөгжлийн агентлагаас “Хөгжлийн Шийдэл” ТББ-тай хамтран "Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх BEST хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд буй.

   “Хөгжлийн Шийдэл” ТББ нь тус хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлэгчээр Монголын Хуульчдын холбоог сонгож, өнөөдөр (2020.02.21) харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэлээ. Харилцан ойлголцлын санамж бичгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, “Хөгжлийн шийдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн нар баталгаажуулж, гарын үсэг зурсан бөгөөд санамж бичиг зурах ёслолын ажиллагаанд талуудын удирдах албан тушаалтнууд оролцож, хамтын ажиллагааг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм.

   Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд жижиг дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллага, албан тушаалтныг чадавхжуулж, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн оролцоо, хяналтыг сайжруулах зорилгоор олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

   Тодруулбал, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн компанийн засаглалын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, засаглалын чиглэлийн сургалт, хэлэлцүүлэг, форум зохион байгуулах юм. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, санхүүжилтийг хангах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, албан тушаалтны сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа, санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийж, эрх зүйн орчныг сайжруулах талаар санал боловсруулах, бодлогын нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулахаар тохиролцсон юм.

Эх сурвалж: mglbar.mn
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?