• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-02-20 11:52:00
  • 1028
SHARE TWITTER
                       “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ЖДҮ эрхлэгчдийг дэмжих саналаа улс төрийн намуудад хүргүүлж эхэллээ
 
УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан улс төрийн намуудад  ЖДҮ-ийг төрөөс ямар бодлогоор хэрхэн дэмжих тухай саналыг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос хүргүүлж эхэллээ.
 

Энэ ажлын эхлэл болгон Шинэ намын даргад ЖДҮ эрхлэгчдийг дэмжих саналуудаа ББДХ-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр албан ёсоор гардуулан өглөө.

ЖДҮ эрхлэгчдийн зүгээс гарсан тэдний өмнө тулгамдаж байгаа дээрх олон саналуудыг Шинэ намын зүгээс мөрийн хөтөлбөртөө тусгана гэдгээ энэ үеэр илэрхийлж байсан юмаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Сонгууль болгоны өмнө улс төрийн намууд санал авахын тулд бизнес эрхлэгч баялаг бүтээгчдээ дэмжинэ хэмээн сайхан амлалтуудыг өгдөг УИХ-д сонгогдоод л мартдаг. Тэгвэл ББДХ-ны зүгээс ийнхүү ЖДҮ эрхлэгчдийг дэмжих саналаа улс төрийн намуудад хүргүүлж байгаа нь эргээд амлалтаа нэхэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Тухайлбал ББДХ-ноос улс төрийн намуудад хүргүүлж байгаа ЖДҮ-ийг дэмжих саналууд дотор гарааны компаниудад 3-5 жилийн хугацаатай хүүгүй зээл олгож татвараас чөлөөлөх,ажилчдынх нь тооноос хамаарч НДШ-ийн хөнгөлөлт үзүүлэх экспортод бүтээгдэхүүнээ гаргасан бол зээлийн хүүгийн татаасыг 10 болгох зэрэг маш тодорхой саналууд багтжээ.

ББДХ-ны Гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр: Өнөөдөр ЖДҮ-ийг нийт ААН-үүдийн 60 хувийг бүрдүүлж байна. Эсрэгээрээ тэд нийт экспортын 2,3 хувийг л эзэлж байна. Иймээс төр Баялаг бүтээгчдээ зөв бодлогоор бодитоор дэмжиж чадвал эдийн засгийн хувьд өргөн боломж нээгдэх юм.

ШУУД ҮЗЭХ:




 
Эх сурвалж: mass.mn
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?