• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-02-19 09:30:00
  • 1049
SHARE TWITTER
Жижиг, Дунд бизнес эрхлэгчдийг BEST хөтөлбөрт урьж байна
 

BEST хөтөлбөр

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн “Жижиг, Дунд Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд жижиг, дунд бизнес (ЖДБ)-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэнэ.

Хөтөлбөрийн зорилтууд:

  • ЖДБ-ийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх
  • ЖДБ-ийн компаний засаглалыг сайжруулах
  • ЖДБ-ийн үйл ажиллагааг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллагын ил тод байдлыг нэмэгдүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах
  • ЖДБ-ийн хөгжлийн стратегийг тодорхойлоход чиглэсэн судалгаа хийж гүйцэтгэх
  • Цаашид тогтвортой хөгжих боломжтой боловч санхүүжилт авах чадамжгүй гарааны болон жижиг бизнесүүд, ТББ-уудад бичил санхүүжилт олгох хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

Хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаа:

✔ЖДБ-үүдэд зориулсан санхүү, нягтлан бодох бүртгэлийн менежмент, бизнес төлөвлөлтийн сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх
✔ЖДБ-үүдэд зээлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх
✔ЖДБ-ийн сайн засаглалыг бий болгох, бэхжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх
✔ЖДБ-ийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллагуудыг чадвахжуулах, дотоод хяналт, хариуцлага, санхүүжилтийн ил тод байдлыг сайжруулах.

Хөтөлбөр хэрэгжих байршил: Улаанбаатар болон Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Сэлэнгэ, Ховд аймгууд.

BESTprogram-тай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 7722-2210 утсаар холбогдож лавлана уу.

 

Эх сурвалж: smefund.mn
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?