• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-02-01 12:12:00
  • 1191
SHARE TWITTER

БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ЖДҮ-ИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГААГААР ЭРДЭМТЭН ТӨРЛӨӨ

Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн Докторант Хан Сингхуа “БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх судалгаа” сэдвээр доктор (PH.D)-ын зэрэг амжилттай хамгааллаа. Тэрээр "Нийгэм, улс төрийн тайван, тогтвортой орчин нь ЖДҮ-ийг тогтвортой хөгжүүлэх үндэс суурь бөгөөд хамтарсан баталгаат зээл, авлага, орон сууцны зээл, дижитал санхүүжилтээр дамжуулан санхүүжүүлэх түлхүүр бол аж ахуйн нэгж, банк хооронд мэдээллийн тэгш хэмийн асуудлыг тогтоох явдал юм" гэж үзэж буйгаа өөрийн эрдмийн ажлын дүгнэлт хэсэгт бичжээ. 

Хан Сингхуй дээрх сэдвийг сонгох болсон үндэслэлдээ "ЖДҮ-ийн судалгааны өнөөгийн үе шатнаас харахад санхүүжилтийн асуудал, бодлогын асуудал, хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн менежмент гэх мэт олон судалгаа, эдгээр нөлөөлөх хүчин зүйлсийн талаар цогц судалгаа бага байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх нь хүний, санхүүгийн материаллаг, менежментийн нөөцийг хамарсан системчилсэн төсөл бөгөөд энэхүү олон орц, олон гарц бүхий нарийн төвөгтэй тогтолцооны судалгааны аргад мэдээлэл боловсруулалтын дүн шинжилгээ хийх нь тохиромжтой" гэж тайлбарлажээ. 

 Түүний эрдэм шинжилгээний ажлыг “Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбоо”-ны Ерөнхийлөгч Доктор (Ph.D),  профессор Ч.Даваабаяр удирдсан байна.

Хан Сингхуаас гадна МУЭИС-ийн эрдэмтэн, багш нарийн удирдлага дор “Казахстан улсын төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үзүүлсэн дэмжлэгийг судалсан нь” сэдвээр  Азимхан Ардах, “Монгол Улсын жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн эрсдэлийг үнэлэх аргачлал” сэдвээр Л.Ундаргаа нар доктор (Ph.D)-ын зэргээ амжилттай хамгаалсан билээ. 

Монгол Улсын Эрдмийн Их сургууль  нь боловсролын салбарт орчин үеийн судалгаа, эрдмийн зэргийн өндөр эрэмбийн сургалтыг дагнан явуулдаг судалгааны анхны их сургууль гэдгээрээ онцлог юм.

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?