• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-01-29 16:56:00
  • 1018
SHARE TWITTER

“МОНГОЛ МАЛЧИН” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТ НИЙТ 250 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛАХААР БОЛЖЭЭ

Засгийн газрын өнөөдрийн /2020.01.29/ ээлжит хуралдаанаар “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг баталлаа.  Уг хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд хувийн хэвшил 30, гадаадын төсөл, олон улсын байгууллагын санхүүжилтээс 45, орон нутгийн төсвөөс 40, улсын төсвөөс 135, нийт 250 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр:

-  Мал маллах, аж ахуй эрхлэх арга барил, мэдлэг, чадавхи нь сайжирч, залуу халааг бэлтгэнэ

-  Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэх тогтолцоог шинэчлэн, чанарын үнэлэмжтэй болно

-  Малчин өрхийн бүтээмж, эдийн засгийн чадамж, нөөц ашиглалтыг нэмэгдүүлж, байгальд ээлтэй, хариуцлагатай мал аж ахуй тогтвортой эрхлэх, орлого, ашгаа өсгөх нөхцөл сайжирна

-  Уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулж дасан зохицох, эрсдэл даах чадавхи сайжран,  төсөл, хөтөлбөр хэрэгжинэ

-  Малчдын хамтын хоршил, эко санаачилга, хөрөнгө оруулалт идэвхжиж, нутаг орондоо ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөл, нийгмийн баталгаа сайжирна гэж тооцоолжээ.

Хөтөлбөрт:

-  Малын ашиг шимээр өрхийн үндсэн орлогоо бүрдүүлж, жилийн турш өөрийн малаа маллаж байгаа 16-аас дээш насны малчин

-   Мал бүхий этгээдийн малыг гэрээний дагуу малладаг туслах малчин

-  Суурин болон хагас суурин аж ахуйд мал бүхий этгээдтэй байгуулсан гэрээний дагуу төрөлжсөн мал тэжээж, арчилж, маллаж байгаа малчин, саальчин

-  Сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах хэлбэрээ харилцан тохиролцож баталгаажуулсан малчдын бүлэг хамрагдах юм.

Эх сурвалж: mass.mn

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?