• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2016-05-05 14:12:00
  • 817
SHARE TWITTER

 
Өнөөдөр Дархан-Уул аймгийн “Баялаг бүтээгчдийн нэгдсэн зөвлөгөөн” 2 дахь удаагаа /2016.05.05/ зохион байгуулагдлаа. Уг зөвлөгөөнд нийт 40 гаруй хувийн үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид оролцсон бөгөөд тэдэнд “Төрөөс аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар авч, хэрэгжүүлж буй бодлого, Дархан-Уул аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн үйл ажиллагааны тухай мэдээлэл”, “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар авч хэрэгжүүлж буй бодлого”, “Сум хөгжүүлэх сангийн бодлого чиглэл, тус сангаас олгож буй зээл цаашид тавих зорилт” зэрэг мэдээллийг өглөө.



“Баялаг бүтээгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-д аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Эрдэнэбат үг хэлсэн юм. Тэрбээр “Баялаг бүтээгчдийг дэмжих" холбоо нь  Төрийн байгууллага, аймаг орон нутгийн удирдлагуудтай хамтран ажилснаар өрх нэг бүр, цаашлаад аймаг орон нутаг, улс орны эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хөгжих эх үүсвэр болох юм. Дархан-Уул аймгийн ИТХ болон Засаг даргын тамгын газрын зүгээс Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах бодлогыг баримталж байна.  Тухайлбал 2016 онд Дархан хотын үүсэн байгуулагдсаны 55 жилийн ой тохиож байгаатай уялдуулж, Аж ахуй нэгж байгууллагуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд хотын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрийг оруулах уриалгыг гаргасан ” гэв.
 
  “Масс  агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ”
   төсөл, хөтөлбөрийн хүрээнд  2015 оны 8 дугаар сард “баялаг бүтээгчдийг       дэмжье” улсын зөвлөгөөнийг Дархан-Уул аймагт зохион байгуулж байсан бол   өнөөдөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Дархан салбар хорооноос   Баялаг бүтээгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-ийг амжилттай зохион байгуулж,  50   гаруй ААНБ-ыг эгнээндээ нэгтгэн гишүүнчлэлийн хүрээгээ тэлэн ажиллаж   байна.
 Тус холбооноос аймгийн удирдлагуудад хандан, төрийн худалдан авалтыг   дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээс авах, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг   гадаадын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх, кластераар хоршин ажиллахыг дэмжих,  ББДХ-ны дэргэд Бизнес-Инкубатор-Иновацийн төв байгуулах зэрэг саналуудыг тавилаа.


 
 “Баялаг бүтээгч” гэдэг ойлголтыг  нь дан ганц үйлдвэрлэгчид хэмээн өрөөсгөл ойлгох боломжгүй. Үндэсний үйлдвэрлэгч, түүнийг худалдан борлуулагч, худалдан авагч, хэрэглэгчид бүгд “Баялаг бүтээгчид” билээ.
 
 
 

 
Одоогоор энэ нийтлэлд сэтгэгдэл байхгүй байна. Гэхдээ та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээж болно!
 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?