• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-01-20 12:51:00
  • 1045
SHARE TWITTER
Хятадын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10 276 долларт хүрчээ



БНХАУ-ын Төрийн статистикийн удирдах газар 2019 оны эдийн засгийн хөгжлийн талаарх өгөгдлүүдийг хэвлэснийг “Синьхуа” агентлаг уламжилсан байна.
Тухайлбал: 2019 оны Хятадын эдийн засгийн өсөлт 6,1 хувь байжээ.  Хятадын ДНБ-ий хэмжээ 2019 онд 99,09 их наяд юань болжээ. Үүнээс тэн хагасаас илүү хувь нь үйлчилгээний салбарт ногджээ. ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 10276 долларт хүрчээ. Хятадын толгой үйлдвэрүүдийн нэмүү өртгийн хэмжээ жилийн дотор 5,7 хувиар өссөн. 2018 онд энэ үзүүлэлтийн өсөлт 6,2 хувь байсан. Хятадын үндсэн сангуудад хуримтлуулсан хөрөнгийн хэмжээ 55,15 их наяд юань болсон нь 2018 онхоос 5,4 хувиар өссөн үзүүлэлт болжээ. 2019  онд Хятадын жижиг барааны арилжааны хэмжээ 8 хувиар өсөж 41,16 их наяд юань болжээ. Хятадын хүн амын дундаж орлогын хэмжээ 2019 онд 5,8 хувиар өсөж 37333 юань болсон байна. 2019 онд Хятадын хотуудад 13,52 сая ажлын байр шинээр бий болсон нь хотуудад 11 сая ажлын байр шинээр бий болгох төлөвлөгөөнөөс давж гарсан үзүүлэлт болсон. 2019 оны сүүлээр Хятадын хотуудад бүртгэгдсэн ажилгүйдлийн хэмжээ төлөвлөж байсан 4,5 хувиас доогуур буюу 3,62 хувьтай гарчээ. Хятадын эдийн засаг ийнхүү олон жилийн турш тогтвортой өндөр үзүүлэлттэй өсөж байгаад суралцах зүйл их байна Пакистаны Ерөнхийлөгч АрифАлви нь Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Тэрээр Хятадыг богино хугацаанд 800 сая хүнийг ядуурлаас гаргаж, түүхэнд байгаагүй өндөр амжилтад хүрсэн гээд “Пакистан улс Хятадын туршлагаас гурван дүгнэлт гаргаад байгаа нь: хүмүүст хандсан илүү чанартай эрүүл мэндийн тогтолцоо, хүмүүст хандсан илүү чанартай боловсролын тогтолцоо, дараа нь хүмүүст адил тэнцүү боломж гаргаж өгөх явдал” гэжээ. Пакистан улс иргэдийнхээ үндсэн хэрэгцээг хангах, залуучуудад мэргэжлийн боловсрол олгох чадварт нь суралцаж байгаа гэсэн байна.
Эх сурвалж: zarig.mn
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?