• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-01-14 03:21:00
  • 1006
SHARE TWITTER

"Хамтын хүч хөгжлийн гарц" үзэсгэлэнд 4000 гаруй бүтээгдэхүүн дэлгэжээ

Завханд "Хамтын хүч хөгжлийн гарц" үзэсгэлэн худалдаа амралтын өдрүүдэд болж 24 cумын баялаг бүтээгч 500 гаруй нэр төрлийн 4000 гаруй бүтээгдэхүүнээр оролцжээ. 

Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилтыг дэвшүүлсэн бөгөөд гурав дахь жилдээ баялаг бүтээгч эмэгтэйчүүдээ дэмжиж дээрх үйл ажиллагааг явуулж байна. Жил бүрийн нэгдүгээр сард болдог тус үзэсгэлэнд энэ жил хөдөө сумдын нийт баялаг бүтээгчид хамтран оролцжээ. Үзэсгэлэн худалдаанд уран хатгамал бүхий дээл малгай, гутал, нэхий, хурганы арьс, эсгийгээр хийсэн төрөл бүрийн хувцас, гар урлалын бүтээгдэхүүн, модон эдлэлүүд, байгалийн зэрлэг жимс, цэцгийн хүнсний бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, гурилан бүтээгдэхүүн зэргийг худалдан борлуулсан байна.

Энэ жил өнгөрсөн жилээс оролцогчдын тоо 40 гаруй хувиар нэмэгдэж бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгджээ. Тухайлбал “Ургана ноос” цех гэхэд энэ жил бүтээгдэхүүнийхээ тоог нэмж тэдний эсгий углааш, эсгий малгай, монгол гутлын эсгий оймс хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн байв. Тус үзэсгэлэнг жижиг дунд бизнес эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, харилцан туршлага солилцох, өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд таниулах, сурталчлах, борлуулалт хийх, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох боломжийг бүрдүүлдэг ажээ.

Энэ жилийн онцлог нь тус үзэсгэлэнг санаачлан зохион байгуулдаг Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан салбараас зургаа дахь жилдээ "Зөв хүн-Жаргалтай гэр бүл-Зөв нийгэм" нэрийн дор баялаг бүтээгч эмэгтэйчүүдийн чуулганыг хамтатган зохион байгуулжээ.  

Эх сурвалж: МОНЦАМЭ

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?