• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-01-09 12:18:00
  • 939
SHARE TWITTER
Инвескор групп Алибаба групптэй хамтран ажиллахаар боллоо


 

Алибаба групп болон Инвескор групп Монголын зах зээлд хамтран ажиллах гэрээнд 2020 оны 01-р сарын 08-ны өдөр гарын үсэг зурсан байна. Энэ тухай Аликор хамтарсан компанийн гүйцэтгэх захирал С.Ундармаатай ярилцлаа.

 

А: Энэ удаагийн хамтын ажиллагааны гэрээний тухай танилцуулна уу.

Алибаба группийн хувьд өөрсдийн цахим худалдааны платформ болон тэрийг тойрсон эко системийг Олон улсын систем болгох зорилготой байгаа. Үүний хүрээнд олон улсад харилцагчийн бааз сууриа бэлдэх, сургах, улс дамнасан цахим худалдаа болон төлбөр тооцооны системийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм. Инвескор группын хувьд Монголын зах зээлд Алибаба групптэй хамтран цахим худалдааны мэргэжилтэн бэлтгэх, Монголын жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг Алибаба платформоор дамжин БНХАУ-ын төдийгүй олон улсын зах зээлд гаргах зорилгоор бизнес төвийг нээж хамтран ажиллахаар боллоо.

А: Бизнес төв хэзээнээс үйл ажиллагаа явуулах вэ?

2020 оны 3 сард багтаан бизнес төвийн үйл ажиллагаа эхлүүлэхээр зорьж байна. Эхний ээлжинд Алибаба бизнес сургуулийн хөтөлбөр болох Global e-Commerce talent хөтөлбөрийг Монголд нутагшуулж, цахим худалдааны мэргэжилтэй боловсон хүчинг бэлтгэх, зөвлөгөө санхүүжилт өгөх зэргээр ажиллана.

А:  Монголын бүтээгдэхүүн Хятад улсын зах зээлд борлогдох боломжтой юу?

Мэдээж сайн өрсөлдөх бүтээгдэхүүн хийгээд түүнийгээ зөв аргаар борлуулж чадвал маш том боломжтой. Жишээ нь жил бүрийн 11 сарын 11-нд болдог Алибаба-ийн “Single’s day” өдрийн борлуулалт 38 тэрбум ам.долларт хүрч байна. Ганцхан өдөрт Alibaba платформоор борлогддог борлуулалтын хэмжээ нь Монгол улсын 3 жилийн ҮНБ-тэй тэнцэх хэмжээнд байна гэдэг нь ямар том зах зээл, боломж бидний урд хил залгаа байгааг харуулж байгаа юм.

А: Инвескор группын цаашдийн үйл ажиллагааны талаар танилцуулна уу?

Инвескор групп нь санхүүгийн үйл ажиллагаанаас гадна финтек, хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, бизнес консальтингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид үндсэн үйл ажиллагаагаа Төв Ази болон Зүүн өмнөд Азийн зах зээлд өргөжүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: Ikon.mn
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?