• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2019-12-31 10:33:00
  • 988
SHARE TWITTER

Турк улсад үйлдвэрлэсэн анхны автомашин нь цахилгаан хөдөлгүүртэй SUV болжээ


 

Турк улс түүхэндээ анх удаа бүрэн дотооддоо үйлдвэрлэсэн автомашиныг танилцуулжээ. TOGG нэртэй Туркийн компаниудын консерциумын анхны бүтээгдэхүүн нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй SUV ангиллын төмөр хөлөг болсон байна.

Зөвхөн зураг дизайнаа Италийн алдарт Пининфарина компаниар (Феррари, Масератигийн зураг дизайныг хийдэг) хийлгэсэн бол бусад бүх үйлдвэрлэлийг Турк улсад гүйцэтгэжээ.

Энгийн загвар нь бүрэн цэнэгээр 300 км зам туулах батарейтай, 200 морины хүчтэй хөдөлгүүртэй бол сайжруулсан загвар нь 480 км зам туулах батарей, 400 морины хүчтэй хосолсон хөдөлгүүрээр тоноглогдсон байна.

Хангалттай хүчтэй (150кВатт) цэнэглэгчээр 30 минутын хугацаанд батарейг нь 80 хувь хүртэл цэнэглэх боломжтой гэнэ.

Үүнээс гадна TOGG загварын автомашин нь хөдөлгөөний удаашралтай замд зориулагдсан автомат жолоодлогын Level 2 түвшний горимтой ажээ. Үүнийг ирээдүйд Level 3 түвшинд хүргэн сайжруулах боломжтой гэж үйлдвэрлэгч нь амласан байна.

TOGG-ийн үнийг зарлаагүй байгаа бөгөөд 2022 онд цэнэглэх станцын дэд бүтцийн хамт зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Мөн седан ангиллын бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Эх сурвалж: ikon.mn, Engadget 

 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?