• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2019-12-21 11:35:00
  • 963
SHARE TWITTER
ЖДҮ-ийн салбарт залуу докторууд бэлтгэгдэж байна



 

МУЭИС-иас Шинжлэх ухааны анхдагчид, Монгол Улсын гавьяат, эрдэмтэн, докторууд олноор төрөн гарсны дотор ЖДҮ-ийн салбарын докторууд цөөнгүй бий. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжил эрчимтэй яригдах болсонтой холбогдуулж энэ салбарт судалгаа, шинжилгээний ажлууд ч ихээр хийгдэх болсон. Үүний нэг нь докторант Х.Азжаргал юм. Тэрээр өчигдөр буюу 2019.12.19-ний өдөр  "Монгол дахь Жижиг Дунд Үйлдвэрлэлийн эрх зүйн орчны судалгаа" сэдвээр эрдмийн зэрэг хамгаалахаар өөрийн сонгосон сэдвээ эрдэмтэн, докторуудад танилцуулан  санал, шүүмж сонслоо. 

Докторант Х.Азжаргалаас гадна  "ЖДҮ-ийн борлуулалтын таамаглалыг оновчлох нь", "Жижиг, дунд үйлдвэрийн хүний нөөцийн асуудал" сэдвээр хоёр ч докторант МУИЭС-д эрдмийн зэрэг хамгаалахаар судалгааны ажлаа эхлүүлээд байгаа юм. 

МУ-ын эдийн засгийн голлох хүч болсон ЖДҮ-ийг хөгжүүлэхэд чиглэсэн магистр, докторуудын судалгааны ажлыг шинжлэх ухааны эргэлтэд оруулах, олон нийтэд таниулах нь тус салбарыг ул суурьтайгаар хөгжүүлэх чиглэлд эрдэмтэн, докторуудын санал, шүүмж үнэтэй хувь нэмэр оруулах юм. 

Дашрамд дурдахад  Монгол Улсын Эрдмийн Их сургууль нь эрдмийн зэрэг олгох өндөр эрэмбийн сургалтыг дагнан явуулдаг судалгааны анхны их сургууль бөгөөд эрдмийн зэрэг олгох боловсролоор нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах зорилгыг тавин ажилладаг гэдэг утгаараа тус сургуулийг сонгон суралцагчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа юм.


         
                                                                                                                                                                             
Эх сурвалж: mass.mn

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?