• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2019-12-13 09:12:00
  • 1146
SHARE TWITTER

​Эрдэнэт хотод монгол технологиор үйлдвэрлэсэн будгийн үйлдвэр нээлтээ хийлээ

Хоногт гурван тонн, сард  90 тонн эко будаг үйлдвэрлэх хүчин чадалтай “Будгийн үйлдвэр” Эрдэнэт хотод ашиглалтад орлоо. “Эрдэнэт ШУТП”-ийн дэргэд байгуулагдсан уг үйлдвэр 12 нэр төрлийн 30 гаруй өнгийн будгийг зах зээлд нийлүүлнэ. Тус парк судалгаа, шинжилгээний ажлыг сүүлийн хоёр жилийн турш хийж лабораторийн шинжилгээг Финлянд улсад хийлгэсэн байна. Европ стандартад нийцүүлж усан суурьтай, үнэргүй, монгол технологиор үйлдвэрлэсэн эко будаг нь хурдан хатдаг, олон дахин давхарлах шаардлагагүй зэрэг давуу тал ихтэй. Тус үйлдвэрт таван хүн ажиллана.

“Эрдэнэт ШУТП” 2017 онд байгуулагдаж гагнуурын электрод, химийн лаборатори, дөрвөн улирлын хүлэмж зэрэг нийт дөрвөн үйлдвэрийг байгуулж дэргэдээ 10 гаруй компанийг бойжуулж байна.

 
 

 

Будгийн үйлдвэрт 60 сая төгрөг зарцуулсан байна. Цаашид орон нутгийн бүтээн байгуулалтад Орхон аймагтаа үйлдвэрлэсэн будгийг ашиглана гэж аймгийн Засаг дарга Д.Батлут үйлдвэрийн нээлтийн үеэр хэллээ. 

Монгол Улс нь ОХУ, БНХАУ-аас будгаа авдаг. Тэгвэл импорт орлох бүтээгдэхүүнийг Эрдэнэтчүүд үйлдвэрлэж эхэллээ. Будгийн гол түүхий эд шохой бөгөөд найрлагын 70-80 хувь нь ус юм.


     Эх сурвалж:  itoim.mn

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?