• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2019-12-09 17:33:00
  • 1153
SHARE TWITTER

Залуучуудад зориулсан “Идэвхжилтийн төв”-д тавтай морил

Залуучуудын энтерпрайзинг буюу санаагаа бодитоор хэрэгжүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Нийслэлийн Шинжлэх ухаан, Үйлдвэрлэл, Инновацын газар хамтран Идэвхэжсэн2030 @ #HUB төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа аж. 

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын Hub Инновацын төвийн дэргэд “Идэвхжилтийн төв”-ийг нээлээ. 

Залуучуудын ашгийн болон ашгийн бус санаагаа хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, улмаар тэднийг идэвхжүүлэхэд тус төвийн зорилго орших юм. 

Уг төвийн дизайн, үйлчилгээг Монгол Улсын 15-34 насны төлөөлөл болох 40 гаруй залуу бусад залуустаа зориулан загварчлан бүтээснээрээ онцлогтой байна. 

 
 
 

ИДЭВХЖИЛТИЙН ТӨВИЙН ТУХАЙ: 

2017 онд Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Идэвхжсэн 2030 төсөл нь залуучуудын энтерпайзинг буюу санаагаа бодитоор хэрэгжүүлэхэд шаардлагатай үндсэн таван хандлагууд дээр суурь судалгаа явуулсан байна.

Судалгааны үр дүнд судалгаанд оролцогчдын ерөнхий энтерпрайзинг хандлагын түвшин нь багаас дундаж байв. Үндсэн таван хандлагуудаас “Бие даах хэрэгцээ” хамгийн бага үзүүлэлттэй байсан бол “Бүтээлч сэтгэлгээ” нь хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан байна.

Үүнээс харахад Монголын залуучуудад шинэлэг, бүтээлч санаанууд байнга төрж байдаг боловч тэдгээр санаануудаа бодитоор хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байдаг байна. Иймд Идэвхэжсэн 2030 төсөл нь залуучуудын санаагаа бодитоор хэрэгжүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа хэрэгжүүлж буй. 




     Эх сурвалж: ikon.mn

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?