• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2019-12-01 23:47:00
  • 1063
SHARE TWITTER

Үндэсний урлагаа дэлхийд сурталчилж буй "Тhe Hu" хамтлаг "Чингис хаан" одон хүртлээ.

Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна. 

-Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой энэ сарын 27-нд тохиов. Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэж, хийж бүтээснээрээ онцгойрч, эх орныоо нэр алдрыг дэлхийд гаргасан нэг эрхэмд Төрийн тэргүүн зарлиг гаргаж "Чингис хаан" одонгоор шагнадаг уламжлалтай. 

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн жил "Чингис одон"-г олгоогүй өнжсөн бөгөөд энэ жил хүннү рок урсгалыг гаргаж, үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, хүн төрөлхтөний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө, төрхийг бий болгож буй "Тhe Hu" хамтлагийг "Чингис хаан" одонгоор шагналаа. Ерөнхийлөгч зарлигтаа хамтлагийн продюссер, Гавьяат жүжигчин Б.Дашдондог, хамтлагийн дөрвөн гишүүн, менежерүүд, хөгжимчдийг багтаасан 11 хүний нэрийг багтаасан юм. "The Hu" хамтлаг өдгөө АНУ-д аялан тоглолт хийж яваа бөгөөд "Чингис хаан" одонг продюссер Б.Дашдондог гардлаа.


Тэрбээр Чингис хаан одонгоо аваад хэлсэн үгэндээ "Тойроод гарахгүй туулаад өнгөрөх энэ орчлонд ирээдүй хойчийноо төлөө чадах бүхнээ хийж, үйл хэрэг хүсэл мөрөөдлийг нь бага ч болтугай урагшлуулахын төлөө бид амьдрах ёстой. Өвөг дээдсийнхээ үзэл санаа, хүчирхэг оюун ухааныг дахин мандуулахын төлөө бүх хүчээ зориулан хойч үедээ хүчирхэг Монголоо уламжлуулан үлдээхийн төлөө ухуулан сэргээж явахаа төрийн сүлд есөн хөлт их цагаан тугныхаа өмнө амлан тангараглая” гэсэн юм.  


   Эх сурвалж:  gogo.mn
 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?