• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2019-11-24 12:56:00
  • 1222
SHARE TWITTER


ПАДЕМ олон улсын байгууллага, “Эрүүл Саруул амьдрахуй” ТББ хамтран монгол гэрийн үүдний шинэ загвар гаргажээ.

“Эрүүл Саруул амьдрахуй“ ТББ ПАДЕМ байгууллагын дэмжлэг, Аббе Пьерре Сангийн санхүүжилтээр Улаанбаатарын гэр хороололд амьдарч буй арван хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьдралын нөхцөлийг сайжруулах төсөл хэрэгжүүлжээ.

Тэдний орон байрны нөхцөлийг сайжруулах, эрүүл мэнд, нийгэм, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэн ажиллажээ.

Энэ төсөлд хамрагдсан эмэгтэйг Тосмаа гэдэг, 61 настай, нөхөр,дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр, харвалтын улмаас тал бие нь саажсан ба сүүлийн үед баруун түнхний өвдөлтөөсөө болоод таягтайгаа ч явж, зогсоход хүндрэлтэй болжээ.

“Сарантуяа” хэмээн нэрлэсэн шинэ гонх нь монгол гэрийн дулаалгыг сайжруулах зорилгоор хийгдсэн био-цаг уурын архитектурын шийдэл юм. Ялангуяа хавар, намар гэрийн дээгүүр бүтээсэн гялгар уут руу нарны гэрлийг нэвтрүүлж, дулаан хуримтлуулаад, тэр нь гэр шингэхээр хийгдсэн байна. Ингэснээр тухайн айлын нүүрсний хэрэглээг багасгаж, хэмнэсэн мөнгөө эрүүл мэнддээ зарцуулах боломжтой. Үүнээс гадна, уг шийдлийн “тал саран” хэлбэр нь монгол гэрийн үндсэн хэлбэрийг хэвээр нь үлдээж, амархан барьж, буулгадаг нүүдэлчдийн соёлыг хадгалахыг эрмэлзсэн онцлогтой.

Гэрийн хаалганы өндөр ихэвчлэн 120 см байдаг бол уг гонхны хаалганы өндрийг 180 см-аар тооцоолж, босгогүй хийсэн нь орж гарахад хялбар болсон байна. Хана, унины хэмжээ нь стандарт биш хэмжээтэй учир, шаардагдах хэмжээгээр нь захиалгаар хийлгэсэн хэдий өртөг өндөр биш болжээ. Туршилтын загварын нийт өртөг нь 1.7 сая төгрөгт багтсан гэж Монголын эмэгтэйчүүдийн сангаас мэдээлэв.


       
          Эх сурвалж:  gogo.mn 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?