• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2019-11-22 19:35:00
  • 1070
SHARE TWITTER

 

Чингэлтэй дүүргийн Засаг Даргын Тамгын Газар, "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" ТББ хамтран Чингэлтэй дүүргийн ажил олгогч, баялаг бүтээгчдийн зөвлөгөөнийг өнөөдөр /2019.11.22/ зохион байгууллаа.  

Зөвлөгөөнөөр баялаг бүтээгчдэд олгогддог зээл тусламжийг хүртээмжтэй болгох,  дүүргийн зүгээс баялаг бүтээгчдээ хэрхэн дэмжиж ажиллаж байгаа болон Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй ажлын байрыг бий болгоход дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчид, иргэдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, харилцан мэдээлэл солилцох, төгсөгчдийг ажлын байранд зуучлах зорилгын хүрээнд зохион байгуулагдсан юм. 

Чингэлтэй дүүрэг засаг захиргааны нэгж 19 хороотой, 170 гаруй мянган иргэнтэй. Тус дүүрэг 9764 аж ахуй нэгж, 981 төсөвт болон төрийн бус байгууллага, 10 төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газартай. Жилдээ нийт 14.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хийж, 21.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийгдэж байна. 


Зөвлөгөөнийг нээж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр нар үг хэллээ. 


 
Зөвлөгөөнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон Чингэлтэй дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудаас гадна дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагууд, МСҮТ, ПТК, ИДС-ийн төгсөх ангийн оюутнууд, Хувиараа бизнес эрхлэгч иргэд оролцлоо.




 
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр өнгөрсөн 4 жилийн хугцаанд ББДХ-оос хийж хэрэгжүүлсэн ажлыг танилцууллаа.


 
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны А/145 дугаар захирамжийн хүрээнд 8 аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүнийг шалгаруулан ЧИНГЭЛТЭЙД ҮЙЛДВЭРЛЭВ лого ашиглах зөвшөөрлийг олгон батламжиллаа.





Мөн энэ үеэр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Чингэлтэй дүүрэг дэх салбар хороон гишүүн, баялаг бүтээгч "Амуу фүүдс" ХХК захирал Мөнхнаран, "Батсэжү" ХХК захирал Л.Батжаргал, 15 дугаар хорооны иргэн Б.Жадамбаа нарыг "Баялаг бүтээгч" медиалаар шагналаа.





Зөвлөгөөний үеэр Чингэлтэй дүүргийн баялаг бүтээгч, үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн, худалдаа зохион байгууллаа.




 
  Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч 
  • чингэлтэй дүүрэг
 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?